sonin.mn

Зуун буудалт даамын өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох манай 12 даамчин өнөөдөр эх орноосоо мордож байна.

Тус ДАШТ нь 10 дугаар сарын 26-наас 11 дүгээр сарын 1-нд Эстони улсын нийслэл Таллин хотноо болно. 2014 оны зуун буудалт даамын өсвөрийн ДАШТ-д оролцох тамирчдыг танилцуулж байна. Хөвгүүдээс 10 хүртэлх насанд Э.Үйлстөгөлдөр (Дорноговь), Б.Сүхбат (Орхон), Г.Төгөлдөр (Дорноговь), 11-13 насанд М.Лувсандорж (Хэнтий), С.Мөнх-Оргил (Өмнөговь), Ц.Чинзориг (Дорноговь) нар ур чадвар, оюунаа уралдуулна. Харин охидын 10 хүртэлх насанд Б.Өнөржаргал (Завхан), Л.Надмид (Дорноговь), Б.Мөнжин (Баянзүрх) нар оролцох бол 11-13 насанд Г.Дүүрэнбилэг (Хэнтий), С.Энхтүвшин (Дорноговь), Э.Маргад (Хэнтий) нар дэлхийн өсвөр даамчдын шилдгүүдтэй өрсөлдөнө.

Д.Өлзий

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг