sonin.mn

АНУ-ын Лодердейл хотноо лхагва гарагт Жүдо бөхийн Залуучуудын ДАШТ эхэлж, энэ өдөр барилдсан манай жүдочдоос гурван тамирчин медалийн эзэд болжээ.

Тус тэмцээнд манай улсаас 17 хүний бүрэлдэхүүнтэй баг  оролцож байгаа бөгөөд эрэгтэйчүүдийн 60 кг-д Ц.Цогтбаатар мөнгөн медаль хүртсэн бол 55 кг-д хүч, ур чадвараа сорьсон Б.Амартүвшин, Г.Баттулга нар хүрэл медалийн эзэд боллоо.

Ц.Цогтбаатарын хувьд эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Бразилийн бөх Карвало Виторыг юүко үнэлгээгээр ялж, Пуэртэ Рикогийн жүдоч Гонзалес Стивен,  Азербайжаны Садигов Мехман нарыг дараалан цэвэр ялж хэсгийн аварга болжээ.

Хагас шигшээд БНСУ-ын ялж финалд Испанийн бөх Гарригос Францискод цэвэр ялагдаж залуучуудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн байна.

Д.Өлзий

Эх сурвалж: