sonin.mn

Олон улсын хөлбөмбөгийн холбооноос Монгол­ын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Б.Ганболдыг эх орондоо төдийгүй гадаадын аль ч улсад хөлбөмбөгийн ямар нэг үйл ажиллагаанд оролцуулахгүй байхыг анхааруулж, мэдэгдэл ирүүлээд байгаа билээ.

Өөрөөр хэлбэл, тус холбооны ерөнхийлөгч Б.Ганболдын албан тушаал, эрх мэдлээ ашиглан хувьдаа идэж уусан, авлига авсан нь тогтоогдож, эл асуудал дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа юм.

Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт Олон улсын хөлбөмбөгийн холбооноос “Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Б.Ганболдыг таван жилийн хугацаанд хөлбөмбөгийн ямар ч үйл ажиллагаанд оролцуулахгүй.

Б.Ганболд нь 2009 онд Азийн хөлбөмбөгийн холбооны конгрессийн үеэр, 2011 оны ОУХХ-ны ерөнхийлөгчийн сонгууль, гүй­цэтгэх зөвлөл­ийн сонгуульт ажлын үеэр Мухаммед Бин Хаммамаас авлига авсныг тогтоолоо” гэх утгатай мэдэгдэл ирүүлс­нээр энэхүү үйл явдал монголчуудад ил болсон.

Харин үүсээд буй нөхцөл байдал, дээрх асуудал­тай холбог­дуулан Монгол­­ын хөл­бөмбөгийн холбооны үе үеийн тамирчин, дасгал­жуулагчид болон спорт сонирхогчид өчигдөр хол­боо­­ны­хоо гадна цулаж, өөр­с­­дийн үзэл бодлоо илэр­хийлэв. Ингээд олон зүйл нуршил­гүйгээр тэд­ний байр суурь, сэтгэгдлийг нь хүргэе.

Жаргалтөгс: ОУХХ-ноос манайхыг ги­шүүнч­­­­­лэлээсээ ха­сах гэж байгаа сураг дуулдсан

Манайд жил бүр Олон улсын хөл­бөмбөгийн холбоо­ноос 250 мянган ам.доллар орж ирдэг. Энэ их мөнгө хаана байна вэ, мань эр өөрөө л иддэг байсан байх нь. Ямар сайндаа Олон улсын хөлбөмбөгийн холбоо­ноос Б.Ган­болдын гадаад болон дотоодын аливаа тэм­цээнд оролцох эр­хийг таван жилээр хассан байх вэ дээ.

Энэ тухайгаа ч манай хөл­бөмбөгийн холбоонд мэдэгдэл ирүүлсэн байна. Бидний зүгээс Их хурлыг яаралтай хуралдуулах, түр хороог байгуулах, хам­гийн гол нь Монголын хөлбөмбөгийн холбооны үйл ажиллагааг тасралтгүй явуулахыг хүссэндээ энд цугласан.

Үнэнийг хэлэхэд, Олон улсын хөл­­­бөмбөгийн холбоо­­ноос ирүүлсэн мэдэгдлийн хариуг өгөхгүй бол тэд холбоо­­ныхоо гишүүн орноос хасах хүртэлх арга хэмжээ авах сураг дуулдлаа.

Үнэхээр Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Б.Ганболд гэж нөхөр монголынхоо нэр хүндийг дэлхий дахинд унагааж, гутаалаа үйл явдал болж байна. Үүнд нь бид их харамсаж байна. Энэ нөхөр Монголынхоо ард түмнээс, тэр дундаа хөлбөмбөгчдөөс уучлалт гуйх ёстой.

Г.Мөнхчулуун: Б.Ганболдыг өмнө нь хууль хяналт­­ын­­­ханд шал­гуулах хүсэлт гаргаж байсан

Монголын хөлбөмөгийн холбооны ерөнхийлөгчтэй холбоотой асуудал нэлээн эрт яригдаж байсан. Зарим нэг нь хууль, хяналтынханд шалгуулах хүсэлт хүртэл гаргаж л явсан. Тэр болгонд энэ нөхөр ямар ч гэм зэмгүй, зүгээр л гарч ирдэг.

Хамгийн гол нь, одоогоор холбоо маань яаж, ямар аргаар үйл ажиллагаа явуулах нь бүрхэг байна. Тиймээс бид холбооныхоо дүрэм, ОУХХ болон Азийн хөлбөмбөгийн холбоонд заасан журмын дагуу үйл ажиллагаагаа нэн яаралтай, хэвийн явуулах хэрэгтэй гэж үзэж байгаа. Хэрэв ингэж чадахгүй бол холбооны үйл ажиллагаа зогсож, хаалгаа барих дээрээ тулна.

Түүнчлэн сануулахад, холбооны ерөн­хийлөгчөөр ямар ч хүн томилогдсон улстөрч эрхмүүдийн гар хөл байж болохгүй. Төр засаг ч нөлөөлөх ёсгүй.

Ийм ч дүрэмтэй. Хэрэв бид үүнийг зөрчих л юм бол Олон Улсын хөлбөмбөгийн холбооноос шат шатныхаа арга хэмжээг аваад явдаг. Тиймээс Б.Ганболд даргатай хариуцлага тооцож, Их хурлаа хуралдуулж, улмаар холбооныхоо үйл ажиллагааг хэвийн үргэлжүүлэх хэ­рэгтэй байна.

И.Отгон­­баяр: Хол­­бооны дэд ерөнхий­лөгч­ийг хууль бусаар томилсон

Бид Монголын хөл­бөмбөгийн холбоог тойрсон асуудлаас шалтгаалж хэд хэдэн зүйлийг зайлшгүй шийдэх шаардлагатай болоод байна. Үүний нэг нь холбооны дэд ерөн­хийлөгчийг хууль бус томилсон явдал юм.

Өнөө­дөр Монголын хөлбөм­бөгийн холбоонд дэд ерөнхийлөгчийн орон тоо байхгүй. Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ган­баатарыг томилоод хоёр жил болж байна.

Уг нь холбооны дүрмийн дагуу аливаа албан ту­шаалтанг Их хурлаас сонгоно гэж заасан байдаг. Хамгийн гол нь, Олон улсын хөлбөмбөгийн холбооны журамд улстөрийн өндөр албан тушаалтан, ажилтанг хөлбөмбөгийн холбооны удирдлага, бүтцэд оруулж бо­лохгүй гэж заасан байдаг юм. Гэтэл Б.Ганболд ерөн­хийлөгч үүнийг илт зөрчсөн.

Тиймээс А.Ганбаатарыг холбооны дэд ерөнхийлөг­чийн суудалд хууль бус аргаар томилсон гэж үзэж байна. Иймээс нэн яаралтай Их хурлаа хуралдуулж, зарим нэг асуудлыг тодорхой болгох шаардлагатай. Холбооныхоо үйл ажиллагааг ч гэсэн хуулийн дагуу явуулах хэрэгтэй байна.

Жил бүр ОУХХ-ноос манайд 250 мянган ам.доллар өгдөг байжээ

Манай улсын хөлбөмбөгийн холбооны дансанд Олон улсын хөлбөмбөгийн холбооноос жил бүр 250 мянган ам.доллар орж ирдэг байна. Түүнээс гадна бусад урсгал зардалд зориулж хүртэл тодорхой хэмжээний мөнгөн тусламж олгодог аж.

Ингэхдээ тус холбооноос тэр­хүү мөнгийг юунд, хэрхэн зарцуулах тухайг нь хүртэл хууль, журмандаа тодорхой заажээ. Гэтэл Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Б.Ганболд тэрхүү мөнгийг хувьдаа зориулж, Эрээн хотоос та­мирчдынхаа хувцсыг авч ирдэг талаар үе үеийн тамирчид, дасгалжуулагчид гомдоллож байв.

Хэдийгээр эл асуудал одоогоос 10-аад жилийн өмнөөс яригдаж эхэлсэн ч Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Б.Ганболдыг бусдын үгийг сонс­доггүй, боловсрол ним­гэн, зөвхөн эрх мэдэл, эд хөрөнгөд улайрдаг нэгэн тул өнөөдрийг хүртэл даамжирч, эцэстээ Монголчуудын нэр төр дэлхийд сэвтэх хэмжээнд хүрсэн нь энэ аж.

Б.Төрбат

Эх сурвалж: