sonin.mn

Узбекстаны нийслэл Ташкент хотноо жүдо бөхийн Гран при тэмцээнд хүч үзсэн Монголын жүдочид 10 медаль хүртсэн амжилтаар багаараа тэргүүн байр эзлэв.

Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Д.Амартүвшин, 73 кг-д гавьяат тамирчин С.Ням-Очир, +100 кг-д ОУХМ Б.Тэмүүлэн тус бүр алт, 66 кг-д ОУХМ Д.Алтансүх, 73 кг-д Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, эмэгтэйчүүдийн 52 кг-д ОУХМ А.Цолмон нар мөнгө, эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Г.Хэрлэн, 81 кг-д ОУХМ О.Ууганбаатар, эмэгтэйчүүдийн 48 кг-д ОУХМ Г.Отгонцэцэг, 63 кг-д ОУХМ Ц.Мөнхзаяа тус тус хүрэл медаль хүртсэн юм.

Энэ тэмцээнд оролцсон 42 улсаас 24 нь медаль авч чадсан бөгөөд Монгол Улс хамгийн олон медаль /3 алт, 3 мөнгө, 4 хүрэл/ хүртэн тэргүүлж, Румын хоёр алт, Узбекстан, Израиль, Герман, Белги зэрэг улс тус бүр нэг алтан медаль хүртсэн амжилтаар удаах байруудад шалгарав. Рио де Жанейрогийн олимпийн эрхийн оноо олгох тус тэмцээнд 42 орны эрэгтэй 142, эмэгтэй 140 нийт 282 тамирчин өрсөлдсөн юм.

Д.Өлзий

Эх сурвалж: