sonin.mn

Инчоны Азийн спортын XVII наадмыг зохион байгуулах хороо
 

2014 09 26
 

Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-нд

Танай ЭСЯ-ны 2014 оны 9 дүгзэр сарын 24-ний өдрийн ноотын хариу

Тус зохион Байгуулах хороо Азийн спортыи XVII наадмыг амжилттай зохион байгуулахын тулд бүхий л хүч чармайлтаа тавин ажиллаж байна. Гэвч наадмын үйл ажиллагааны явцад хэд хэдэн чиглэлээр асуудлууд гарч манай ажилтнууд энэ талаар анхаарч ажиллаж байгаа хэдий ч тамирчдад зохих ая тухтай байдлыг хангаж чадахгүй байгаа асуудал ийнхүү гарч байгаад харамсаж байна

Танай ЭСЯ-наас албан ёсоор тавьсан асуудлуудыг шийдвэрдах талаар манай эохион байгуулах хорооны зүгээс бүх талаар хүч чармайлт тавьж байгаа бөгөөд тус хорооны Хяналтын албанаас асуудлуудыг холбогдох газраас нь тодруулан нягталж цаашид ийм асуудал гаргахгүй байх талаар арга хэмжээ авсан болно.

Тус зохион байгуулах хороо уралдаан тэмцээнийг шударга явуулах зорилтыг нэн тэргүүнд тавьж байна. Шүүгчид тэмцээнийг шударга шүүх асуудлаар тухайн төрлийн Азийн мэргэжлийн холбоотой хамтран ажиллаж байгаагийн зэрэгцээ сурталчилгаа болон мэдээллийн ажилд онцгойлон анхаарах болно.

9 дүгээр сарын 23-нд жүдогийн тэмцээний ордонд болсон хэргийн талаар Азийн жүдогийн холбоо болон хоёр улсын жүдогийн холбооны холбогдох хүмүүс хэлэлцэж шийдэгдсэн ба ийм хэрэг явдал гарсанд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлье.

Тус зохион байгуулах хороо Монгол, Солонгос хоёр орны найрамдалт харилцаа болон Азийн ард түмнүүдийн эв нэгдлийн төлөөх энэхүү наадмын үлдсэн хугацаанд бүх талаар хүч чармайлт гаргаж ажиллахаа амлаж байна.

 

Танай улсын баг тамирчдад сайн сайхныг хүсье.

 

Инчоны Азийн слортын наадмыг

зохион байгуулах хорооны

Ерөнхий нарийн бичгийн дарга Кви Кен Сан