sonin.mn

Азийн зуны XVII наадамд оролцож байгаа Монголын ширэн бээлийтнүүдээс эмэгтэйчүүдийн 51 кг-д өрсөлдөж буй олон улсын хэмжээний мастер М.Нандинцэцэг Шри-Ланкын боксчинтой хүрэл медалийн төлөө өрсөлдөн 3:0-ээр ялсан. Тэр одоо мөнгөн медалийн төлөө Казахстаны Шекервекова Зайнатай 13.00 цагаас тулалдана.

Мөн 49 кг-ын жинд өрсөлдсөн олон улсын хэмжээний мастер Г.Ган-Эрдэнэ өнөөдөр хүрэл медалийн төлөө Киргизстаны боксчинтой 18.00 цагаас тулалдах юм. Үүний дараа олон улсын хэмжээний мастер Б.Чинзориг Японы тамирчин Кавачи Масацугатай медалийн төлөөх тулаанаа хийх юм байна.

Б.Номуун

Эх сурвалж: