Есдүгээр сарын мэргэжлийн сүмогийн Аки башё нээрээ л сонирхолтой боллоо доо. Харин сонирхолтой болгосон хүн нь Монголын залуу сүмоч Ичиножёо буюу А.Ичинноров юм.
“Мэргэжлийн сүмод нэгэн од төрлөө”, “Монголын үлэмж биет”, “Малчин сүмочийг дийлэх хүн цөөрлөө” гэсэн үгс сүмогийн ордноос нисч байлаа. Үнэхээр саяхан Архангайн Батцэнгэл сумандаа хонио хариулж явсан А.Ичинноров гэдэг залуугаар бахархахын аргагүй юм даа. Тэр сүмогийн дэвжээнд хөл тавьснаасаа эхлээд л Японд шуугиан тарьж эхэлсэн.
Макүшитагийн 15-аас барилдсан анхны гадаад бөх. Бас тэндээ дөрөвхөн башё барилдаад дээд зиндаанд шилжсэн нь бас анхных. Тэгээд дээд зиндаанд барилдсан анхны тэмцээндээ 13 давжээ. Энэ бол бас нэг рекорд. Хэрэв түрүүлчихсэн бол одоогоос яг зуун жилийн өмнө 1914 оны тавдугаар сарын тэмцээнд сүмоч Рёогокү дээд зиндаанд анх барилдаад түрүүлж эзэн хааны цомыг хүртэж байсан онцлог түүхийг давтах байлаа.
Гэвч Ичинноров хараахан түрүүлж чадсангүй. Гурван озеки, нэг ёкозүнаг хаясан нь дуулиан байлаа. Залуу сүмоч хоёрхон унахдаа их аварга Хакүход туршлага жаахан дутснаас болсон бол маэгашира Икиойд ид барилдаан дундаа гэнэ алдаж шороодсон. Бусад өрсөлдөгчөө бол илүүрхэн давсан шүү дээ. Нэг сонирхолтой нь Ичинноровыг унахад япончууд яасан их баярлав. Бүр олбогоо шидэж хүртэл хөөрөв. Аварга цолтонг маэгашира бөх унагахад л тэгдэгсэн.
Тэгэхээр Ичинноровыг биширч дахиад нэг дийлдэхгүй нөхөр гарч ирэх нь гэж айсных байх л даа. Тэглээ гээд алтан нарыг алгаар хаадаггүй гэдэг шиг Ичинноровыг ялах бөх байхгүй болох цаг тун удахгүй биз ээ.
Энэ удаагийн тэмцээнд их аварга Хакүхо ганцхан унаатай зангаргаа харуулан түрүүлж эзэн хааны цомыг 31 дэхь удаагаа хүртлээ. Энэ нь их аварга Чиёнофүжийн амжилтад хүрлээ. Тайхо их аваргын 32 түрүүг давтахад ердөө нэг түрүү л үлдлээ гэсэн үг. Хакүхо аваргын нийт түрүү 32-оос давсан нөхцөлд Японы сүмод монголчуудын ноёрхол бүрэн ялалтад хүрнэ гэсэн үг.
Энэ тухайд хэн нэгэн бодохоо бодож юу хийхээ төлөвөлж байдаг л биз. Бас Кекүтэнхо Н.Цэвэгнямыг магтахгүй байхын арга алга. Тэр энэ жил 40 нас хүрсэн. Сүмод барилдаж байгаа бөхчүүдийн хамгийн ахмад нь. Гэвч ир нь хариагүй гэдгээ харуулж тун сайхан барилдаж байнаа. Тэмцээний 13 дахь өдөр тавин хувиа хийлээ. Маэгаширагийн 14-өөс боссон бол дараагийн башёд чансаа өгсөж барилдана.
Монгол эрчүүд бие бялдрынхаа чадварыг хэчнээн олон жил хадгалж чаддаг юм бэ. Монгол эр хүн гэж хэн бэ гэдгийг Н.Цэвэгням харуулж байгаа гэж хэлж болно биз ээ. Монгол бусад сүмочид л гайгүй л барилдсан. Маэгаширагийн нэгээс босч барилдсан. Тэрүнофүжи Ган-Эрдэнээс ихийг горьдож байсан ч олигтой амжилт үзүүлсэнгүй дээ. Гэхдээ түүнд ирээдүй бий гэдэгт итгэж байгаа.
Дахиад л шуугианы эзэн Ичиннноров руугаа хандая. Дээд зиндаанд анхны башёд ийм гоц амжилт гаргаж байсан тохиолдол бараг байсангүйг дээр хэлсэн. Тэгвэл гарамгай хийгээд дайчин барилдааны шагналыг давхраар нь хүртэнэ гэдэг бас онцгой тохиолдол юм. Энэ нь 21-хан настай залууд их урам хайрлаа биз ээ. Тэмцээн дууссаны дараа сүмо тайлбарлагч, ёкозүна байсан Китанофүжи:
-Хэрэв Ичиножёо байгаагүй бол энэ тэмцээн ёстой утгагүй болох байлаа. Хакүхогоос бусад ёкозүна, озеки нар үнэхээр муу барилдлаа. Харүмафүжи ч гэмтлээ. Ичиножёо үнэхээр гарамгай барилдсан. Бас л монгол хүн. Японоосоо шинэ бөх гарч ирэхийг хүлээсээр байтал дахиад нэг монгол бөх гараад ирлээ. Япон бөхчүүд ичмээр биш үү. Хичээх л хэрэгтэй байна гэжээ.
Түүний үг Аки башёгийн чухамхүү үнэнийг хэлэв дээ.
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Багаахан ч болов ёс суртахуунтай байцгаая. Монгол бөхөөр хэн нэгэн гадны бөх ирж барилдаад амжилт гаргавал бид боож үхэцгээнэ. Тэгээд хавчиж, хяхаж, дэгээдэж байгаад ч хамаагүй мохоохыг орлдоно. Нөгөө Тувагийн бөхийг хавсайддаг шигээ. Монголчууд сумод амжилт гаргаж байгаагаар бахархах нь зүй ёсны асуудал ч, айлын хоолыг буудаж байж эзэдийг нь ад үзэх маягийн үг хэллэг урсгах нь хэр ёс суртахуунтай авир юм бол? Онгиргон зангаа дарцгаая. ИХ МӨРӨН ДӨЛГӨӨН УРСАХ БУЮУ.
Zuv shuu daruuhan baitsgaaya ain. Hunii hiisen hudulmur gavyagaar ongirohoo boliod sain harj zugeer l duugai demj ain
монгол аавын хөвгүүд сайхан барилдаж сайхан амжилт үзүүлж байхад өөрсдийн тэнэг бодлыг бичиж монголчуудаа доош хийх нь ухамсаргүй явдал.манай үндэсний бөх жилд нэг удаа болдог өвдөг шороодсон бөх дахиж барилдах эрхгүй нилээд хатуу дэг жаягтай гадаадын битгий монгол аавын хүүхдүүдийн хувьд цол авахад хэцүү.иймдээ манай бөхчүүд сумод ноёрхож чадаж байна.харин тэнэг зүйл ярьж бичиж өөрсдийгөө битгий бусдад гайхуул.
Манайхан амархан онгирдог ойворгон улс. Хүйтэн оронд цус нь их халуун байдагтай холбоотой биз Хакухо бие хамгаалагчтай болох хэрэгтэй 32 түрүүлээд ирэхээр хүний нутагт болгоомжтой байхгүй бол горьгүй шүү.
Тэнэгтээд Япончууд унахаар нь баярласан гээд байхын... Сайхан барилдаан үзлээ гэж хөөрч байгаа биз. Спортод хүртэл Сэтгүүлчид нь ийм тэнэг, бутаргагч байхаар яахын болжийн....
Яг үнэн. Сэтгүүлч атаа жөтөөтөй өөрийнхөө тархины хэмжээгээр сэтгээд байна.
novshiin setguulch n hurtel jalga dovniihoo uzlees salj chadahgui bh yum daa. yam ene setguulch nar hugjine oo
vnen vnen. saihan barildaan vzeed setgeliin xoorloo olbogoo shidej ilerhiildeg shvv dee. yagaad iim balai mushgij xoorch bicheed baidag yum be.site deer medeeelel oruulahad n hyanadag manuuhai baimaar yum. adilhan setgehvitei um bgaa daa. manai bohchvvded japanuud vneheer sain saihan handaj baigaa. manaihan bol yah baisan n todorhoi bodohoos ch aij bn
хүн үндэсний бөхөө үзээд яаж байна ямар хамаа байна аа. Өөрсдөө л монголчууд энэ хавиараа хичээж байвал барав.
Япончууд Даваажаргалыг 35.40 түрүүлсэн ч хорсоод муу юм хийх хүн биш. Өмхий монголчууд хүн чанараа гээсэн улс харин яаж ч магадгүй.
баярлаагүй бол энэ сэтгүүлч бас муу л юм бичнэ дээ. Рекордыг нь эвдэх гэж байхад нь болиулж байна гэж баярлалаа энэ тэр гээд. Сумо тэндээ л наадам зугаа юм байгаа биз, энийг хэлэлцэж байдаг яршиг ш дээ.
ta nar haraad syyj bai!!!bid Mongolchyyd sumod barildsanaas hois manai noyorhol hol dabsan gebch ikhe abraga maani Mongolchyyd bidniigee zesiig bainga zebeer heergej bna?ene bol doroitson Mongolchyydad heregtei naadam!zarim talaaraa bid baharhaj abragaaraa hegjih ni sainii yereel biz ee!!!
Боловсрол муутай, юм үзэж, нүд тайлаагүй тэнэг сэтгүүлчид хэвлэлд юм эрээчдэгээрээ далимдуулж улс оронд бутартган түйвээх үйлдэл хийж байдгаа ухамсарлаж, билэг оюунаа сайжруулахын төлөө хүчин чармайх хэрэгтэй. Мэдлэгтэй, соёлтой, хэнээс ч, юунаас ч хараат бус байдаг сэтгүүлч бараг алга болжээ.
Mal setguulch eliirhee bolioch. Usiig n uuj bgaa humuus esiig n sain dagaarai.
Saihan bolsoon.hakuho maan uneheer uhaantai,es surtahuuntai ih avarga hun shuu
Сэтгүүлчийн бичсэн нийтлэл юу нь алдаатай болсон гээд өөрсдөө доошоо орчихоод байгаа юм бэ. Үнэн л юм бичсэн байна шүү дээ. Харин ч даруухан, голтой бичсэн байна. Харин уншсан улс нь буруу сэтгээд байгаа юм биш үү. Япончууд соёлтой улс харин ч монгол сумочдоор бахархдаг гэж сонссон.
Gaihamshigtai saihan barildaan uzuulsen bolohoor japanuud olbogoo shidej setgel hodloloo ilerhiilj bna.2 uulaa mgl boh bolohoor ali ni ch yalsan,unendee bol tedend hamaagui.ted mglchuudtai adilhan bohdoo hairtai uls.tegej durgui bval gadaad boh oruulahgui biz dee.togoo toirson yum bichihee bolu setguulchee.haraad bhad mongolchyud ingeed l heden bienee hemleed bdag.ih muu sanaatai.ter muu sanaa ni hol yavahgui.kkk.shudarga baitsgaaya.hoorhii amitad.