sonin.mn

Хөдөлгөөн бол хүн эрүүл оршихын үндэс гэдэг. Манай улсад спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд бий. Гэхдээ ахмад, өндөр настай хүмүүс нэгдэн явган аяллын клуб байгуулсан нь цөөн.

Эх орныхоо үзэсгэлэнт байгаль болон хилийн дээс алхан аялдаг "Саруул зам” клубын ахлагч, бэлтгэл дэд хурандаа Б.Долгорханд эгчтэй цөөн хором ярилцсанаа хүргэе. Тэрбээр 2011 онд болсон явган аяллын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож шилдэг эмэгтэй тамирчнаар шалгарч, алтан медаль хүртжээ.

-Хөдөлгөөний хомсдолд орж илүүдэл жин тээх болсон энэ үөд ахмад, өндөр настай хүмүүс нийлж явган аяллын клуб байгуулсныг сонслоо. Энэ явган аяллын клубыг байгуулах санаа хэрхэн төрсөн бэ?

-Миний толгой их өвддөг байлаа. Тухайн үед намайг Өвөржанчивлангийн сувилалд байхад бариа засалч эмч маань надад аяллын спорт байдаг тухай хэлж, түүнд хэрхэн орох тухай заасан юм. Би тэр хүнд их баярладаг. Тэгж л би явган аяллын тамирчин болсон юм.

Анх 2008 оны намар цаснаар уртын аялалд Асралт хайрхан Хагийн Хар нуурын чиглэлд 10 хоног явган аялсан. Тэр үөд 14 хоног явсны сүүлийн дөрвөн өдөр хоол унд багадсан.

Тэгэхэд л би цэргийн хүний хүүхэд, удам дамжсан офицер болж, цэргийн байгууллагад амьдралаа холбосны ачаар хэцүү аяллыг тэсвэр хатуужилтайгаар давсан юм. Дараа нь 2011 онд спортын мастөрын болзлыг биөлүүлэхэд ТЕГ-ын ахмадын хорооны удирдлага “Чи одоо ахмадуудаа энэ спортод татан оруулж клуб байгуул" гэсэн.

Тиймээс МАЯСАХ-ны салбар зөвлөл болж, ахмадын хорооныхоо дэргэд 2012 оны арваннэгдүгээр сард "Саруул зам" клубыг байгуулсан түүхтэй. Клубын тамирчдын ихэнх нь цэргийн хүмүүс. Явган аялалд тэсвэртэй, зорилгынхоо төлөө хичээдэг, үг даадаг хүмүүс байдаг.

Иймээс ч бид өнгөрсөн жил нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнээс багаараа мөнгө, энэ жил аваргын цомыг авлаа. Мөн улсын аварга шалгаруулах тэмцээнээс газрын зургийн төрлөөр алтан медаль хүртсэн юм.

-Явган аялал бол хүн бүр хичээллэх боломжтой спортын төрөл. Тийм ч учраас нас насныханд тохирсон ангиллаар тэмцээнээ зохион байгуулдаг болов уу?

-Явган аялал бол бүх нийтийн спорт юм. Гэхдээ өөрийн гэсэн стандарт, онцлогтой. Тэмцээн нь өсөөр, оюутан, насанд хүрэгчдийн, ахмадын гэсэн насны ангиллаар явагддаг. Мөн гороо болон уртын аяллыг зохион байгуулдаг.

Энэ спорт орчин үөд үнэхээр бүх нийтийг хамарч, ач холбогдлоо өгч буй нь энэ жилийн цагаан сараар Монголын адал явдалт спорт аяллын холбооны өрөнхийлөгч Баасангийн Жияандорж гавьяат дасгалжуулагч болсон явдал харуулсан байх.

20 жилийн ойгоо тэмдэглэсэн энэ байгууллага 13 удаа төрийн бус байгууллагуудын дундаас Гран-При авч, гавьяат, олон улсын хэмжээний мастер болон мастер, дэд мастер төрсөн.

-Спортоор хичээллэх амаргүй. Хүнээс үргэлж тэсвэр хатуужил шаарддаг. Явган аяллын тэмцээн ямар зайнд болдог вэ?

-Гороо болон уртын аялал гэсэн төрөлтэй. Гороо аяллын онцлог нь хугацаатай, тодорхой газрыг үзэх зорилгоор явдаг. Ингэж явахад арай хөнгөн, олон нийтийг хамардаг бол уртын аялал нь 7-14 хоног үргэлжилж 180 км-ээс дээш зам туулан аялдаг. Мөн тодорхой бүрэлдэхүүнтэй зэрэг цол дээшлүүлэх зорилготой аялал ч гэж ойлгож болно.

Аяллын энэ төрөл хатуу стандарттай. Наад зах нь гутлаа зөв тохируулах сэтгэл зүйн бэлтгэл, эрүүл мэнд, тэсвэр хатуужил, хамт олны эрх ашгийг хүндэтгэх, үүрэх ачаа, өөрийн хүлээсэн үүргээ биөлүүлэх зэрэг багтана.

Тэмцээнүүдэд олон жилийн туршлагатай багууд оролцдог. Ер нь явган аялал нь багийн спорт учраас нэгдмэл санаагаар ажиллах шаардлагатай байдаг,

-Хамгийн их баярлаж байсан үеэ дурсвал?

-2013 онд "Аялагчийн алдар” одон, олимпын хорооны алтан медаль болон 20 жилийн ойн медалиар шагнуулах үөд үнэхээр их баярласан. Мөн 2013 оны шилдэг эмэгтэй тамирчин болсон.

-Тамирчин хүний бахархлыг сонсмоор санагдлаа?


-Өөрийн зорьсон газраа хүрч очиход төсөөлж байсан нутаг ус, уул, талыг харахад үнэхээр сайхан. Хагийн Хар нуурт цастайд очоод байгалийн сайхныг харахад, Суварга хайрхны дэргэд өвдөг татсан цаснаар зураг авахуулж суухад, Байгаль далайн эрэг дээр суугаад Лермонтовын "Парус" шүлгээ ийм л үед бичсэн байх даа гэж догдолж суулаа.

Бага газрын чулуунаас их газрын чулуу руу говийн элсэрхэг газраар цэргийн сэдэвт дуугаа дуулж явахад, намар орой Хэнтийн нуруунд гахайн хадарсан газрыг харж, байгалийн араншинтай танилцах сайхан байдаг юм.

-Одоо ямар тэмцээнд оролцох бэлтгэлээ базааж байна вэ?

-Цаашид улс, хотын тэмцээнд амжилттай оролцож, ахмад, өндөр настнуудаа эрүүл байлгахын төлөө ажиллана.

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: