sonin.mn

Үндэсний их баяр наадмаар шөвгөрсөн бөхчүүдийн сэргээшийн шинжилгээний хариу ирж, тав буюу түүнээс дээш давсан бөхчүүдийн гурав нь сэргээш хэрэглэсэн болох нь тогтоогдсон гэх мэдээлэл гарсан. Энэ талаар МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзангаас тодрууллаа.

-Энэ жилийн улсын баяр наадмаар барилдсан бөхчүүдийн гурав нь сэргээш хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогдлоо гэсэн мэдээлэл гарч байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Гурав биш хоёр бөхөөс сэргээш илэрсэн гэдгийг Солонгосоос мэдэгдсэн. Ирэх арваннэгдүгээр сард шинжилгээний хариу ирнэ. Тэр үед нэрийг нь олон нийтэд зарлах болно.

-Шинжилгээгээр сэргээш хэрэглэсэн нь тодорхой болсон бөхчүүдэд ямар хариуцлага тооцох вэ?
-Сэргээш хэрэглэсэн бөхчүүдэд арга хэмжээ авах нь зөв. Манайд сэргээш хэрэглэсэн бөхчүүдэд арга хэмжээ авч, барилдах эрхийг нь хоёр жилээр хасч байсан тохиолдол байдаг.

Одоо ч гэсэн түүнтэй адил арга хэмжээ авах байх. Дэлхийн олон улс сэргээшийн эсрэг арга хэмжээ авдаг. Ингэхдээ хэрэглэсэн тамирчныхаа тэмцээн, уралдаанд орох эрхийг нь хугацаа зааж хасч, авсан цол медалийг нь хураадаг.

-БНСУ-аас ирсэн шинжилгээний хариуг Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ноос танай бөхийн холбоонд ирүүлсэн үү?
-Одоо А сорьцын шинжилгээний дүгнэлт танилцуулах асуудлыг ярьж байна. Лабортарийн шинжилгээний хариу ирснээс хойш гурав хоногт багтааж Монголын үндэсний олимпын хороо холбогдох үндэсний спортын холбоонд бичгээр мэдэгдэх ёстой. Тэгээд Үндэсний спортын хороон нь ажлын тав хоногт багтааж сорьц нь эерэг сөрөг гарсан талаар бүх харваач, уяач, бөхчүүдэд мэдэгдэх ёстой гэсэн хуультай.

С.Нэмэх

Эх сурвалж: