sonin.mn

Испани улсад болж байгаа дэлхийн буудлагын аварга шалгаруулах тэмцээний 25 метрийн стандарт гар бууны залуучуудын дасгалд нийт есөн баг буудсанаас спортын мастер Г.Буянбаатар, О.Төгөлдөр, Ш.Буянзаяа нарын бүрэлдэхүүнтэй Монгол Улсын баг залуучуудын дэлхийн аварга боллоо.

Энэ дасгалд манай улсын баг 1660 оноогоор түрүүлж, Швейцарийн баг 1651 оноогоор, БНХАУ-ын баг 1650 оноогоор хоёр, гуравдугаар байрт шалгарсан байна. Нийт 32 буудагчаас хувийн дүнгээр спортын мастер Г.Буянбаатар 554 оноогоор долдугаар байр, спортын мастер О.Төгөлдөр 553 оноогоор есдүгээр байр, спортын мастер Ш.Буянзаяа 553 оноогоор аравдугаар байрт тус, тус шалгарчээ.

Манай залуучуудын баг 2014 оны Азийн залуучуудын багийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн юм.

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: