sonin.mn

Ерөнхий боловсролын дунд сургуулиудын багийн аварга шалгаруулах зуун буудалт даамын тэмцээн энэ сарын 19-21-нд Сон­гино­хайрхан дүүргийн 42 дугаар сургуульд болно.

Монголын даамын хол­бооноос зохион байгуулдаг тус тэмцээн нь даамчдын залгамж халаа болсон өс­вөрийн тамирчдын ур чад­варыг ахиулж, цол зэрэг олгох, тус спортыг сур­талчлах зэрэг олон давуу талтай юм.

Тэмцээнд орол­цох ба­гууд 7-10 насны (эрэгтэй, эмэгтэй), 11-13, 14-16 насны нийт зургаан гишүүнтэй байх аж. Тэмцээн швейцарь сис­­темээр есөн өрөг тоглогдох бөгөөд эхний гурван байраас гадна ширээний аварга даамчдыг шалгаруулах юм байна.

Эх сурвалж: