sonin.mn

Нийслэлийн 375 жилийн ойг угтаж нийслэлийн Экологи, ногоон хөгжлийн салбарын харъяа агентлагуудын албан хаагчийн дунд зохион байгуулсан Эко” спорт өдөрлөг өнгөрсөн амралтын өдөр боллоо.  

Өдөрлөгийн үеэр эрүүл, идэвхтэй амьдралд иргэдийг уриалахад нийслэлийн экологи, ногоон хөгжлийн чиглэлээр ажилладаг салбар байгууллагуудын оролцоо, манлайлал чухал болохыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн салбар харицсан орлогч Т.Бат-Эрдэнэ онцлон хэлсэн юм.

Тус өдөрлөгт  Нийслэлийн Байгаль, орчин ногоон хөгжлийн газар, Агаарын чанарын алба, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Мал эмнэлэг, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв, Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар, Улаанбаатар Цэвэр Агаар төслийн баг оролцлоо.

Сагсан бөмбөгийн тэмцээнд нэгдүгээр байранд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, хоёрдугаар байранд Мал эмнэлгийн газар, Гутгаар байранд Байгаль орчин, ногоон хөгжлийн газар, Гар бөмбөгийн тэмцээнд нэгдүгээр байранд Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар, Хоёрдугаар байранд Жижиг дунд үйлдвэрлэлийн дэмжих төв, Гутгаар байранд Улаанбаатар Цэвэр агаар төслийн баг орж, алт, мөнгө, хүрэл медиалийн эзэд боллоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.