sonin.mn

Бөхийн чөлөөт барилдааны Дэлхийн аварга шалгаруулахтэмцээн Узбекийн Ташкент хотноо тав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг, сонгомол бөхийн 75 кг, 85 кг-ын жингийн барилдаанууд болж, медальтнууд тодорно.

63 кг-ын жинд Олимпийн хүрэл медальт, ДАШТ-ний алт, мөнгө, Оюутны зуны Универсиад наадмын алт, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг барилдаж байна. Тэрээр эхний тойрогт Японы бөх Рио Ватаритай барилдаж цэвэр яллаа.

Барилдааны сүүлчийн минутад 2:4-ийн харьцаагаар ялагдаж явсан С.Батцэцэг цаг дуусахаас 20 секундын өмнө 6 оноо аваад зогсохгүй өрсөлдөгч бөхөө цэвэр яллаа. С.Батцэцэг дараагийн тойрогт АНУ-ын бөх Елена Приожковатай барилдана. ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальтай Пирожкова ОХУ-ын харьяат бөх юм.

Эх сурвалж: