sonin.mn

ОХУ-ын Якутск хотноо зохион байгуулж байгаа боксын Дэлхийн аварга шалгаруулах оюутны тэмцээнд хүч, ур чадвараа сорьж буй манай боксчдоос таван тамирчин хүрэл медалийн болзол хангаж, мөнгөн медалийн төлөө тулалдахаар хүчээ сорихоор болжээ.

Тухайлбал, эрэгтэйчүүдийн 49 кг-д Г.Ариунболд, 52 кг-д А.Нурлан, 56 кг-д Б.Билгүүн, эмэгтэйчүүдийн 51 кг-д Т.Болортуул, 60 кг-д М.Гүндэгмаа нар хүрэл медалийн болзол хангажээ.

Харин ОУХМ Б.Жавхлан Францын М.Девигнауд 3:0-ээр, О.Батзориг ОХУ-ын Р.Юлдашевт 3:0-ээр ялагдаж үзэгчдийн суудалд шилжсэн байна. Харин өнөөдөр Ц.Отгон-Эрдэнэ (64 кг), Ж.Отгонжаргал (75 кг) нар медалийн төлөө тулалдах юм.

Д.Өлзий

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг