Дөрвөн жилд нэг удаа зохиогддог буудлага спортын 51 дэх удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Испани улсын Гранада хотод энэ сарын 8-нд эхэлсэн.
Тэгвэл өчигдөр спорт гар бууны 25 метр, 50 метрийн хэвтээ 60 сумны эрэгтэйчүүдийн дасгалын урьдчилсан буудлагаар үргэлжилсэн юм.
Харин спорт гар бууны 25 метр дасгалд Монгол Улсын Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тамирчид багийн дүнгээр 1739 оноо авч, анх удаа мөнгөн медаль хүртлээ.
Энэ дасгалд Хятадын баг 1741 оноогоор аварга болсон бол БНСУ-ын баг 1734 оноогоор хүрэл медалийн эзэн болжээ.
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Гүндэгмаа бол жинхэнэ сайхан Монгол эмэгтэйн төрхтэй, үлгэр жишээ болох эмэгтэй. Тэр хэний ч хайрыг татах охиндоо. Тэр аргагүй л Их Эсүүдийн маань удам юм даа. Түүнд хамгийн их хайр илгээе.
Баяр хүргэж, амжилт хүсье.
Gundegmaa yah argagui busguichuul ohiduudiin maani baharhal ulger duurial boloh jinhene lider emegtei shuu amjilt husii