sonin.mn

Арабын нэгдсэн Эмират улсын Шаржах хотноо наймдугаар сарын 24-нд эхэлсэн “FIDE Women Grand Prix” тэмцээнд эх орноо төлөөлж буй ОУИМ Т.Батчимэг найман өргийн дараах байдлаар III байрт явж байна.

Тэмцээн өндөрлөхөд гурван өрөг үлдээд байгаа юм. Т.Батчимэг өчигдөр найм дахь өрөгт (2346) Румыны их мастер Алиан Л'Амиг хожлоо. Тэрбээр  өнөөдөр ес дэх өрөгт Узбекистаны Нафиса Муминоватай тоглох юм.

Тэмцээнийг БНХАУ-ын Хоу Ифань, Жу Вен Жун нар 6,5 оноотой тэргүүлж байгаа бол тэдний араас Т.Батчимэг 5,5 оноотой нэхэж байна. Т.Батчимэг сүүлийн хоёр өрөгт тэмцээнийг тэргүүлэгч БНХАУ-ын Хоу Ифань болон Энэтхэгийн Харика Дронаваллитай тоглоно.

Д.Өлзий

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг