Тайваний Каошиун хотод болсон сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монголын баг тамирчид багаараа хүрэл медаль хүртжээ. Өнгөрсөн сарын 29-нөөс энэ сарын 1-ний хооронд болсон тэмцээнийг өсвөр үе, эмэгтэйчүүд, Азийн аварга шалгаруулах гэсэн гурван төрлөөр зохион байгуулсан байна.
25 орны баг тамирчин өрсөлдсөн тэмцээнд манай улсаас Г.Наранбат дасгалжуулагчтай 18 тамирчин амжилттай оролцоод ирлээ. Хувийн амжилтын хувьд эрэгтэйчүүдээс үнэмлэхүй жингийн аваргаар Б.Төрболд, хүнд жинд У.Бямбажав, дунд жинд О.Өсөхбаяр мөнгөн медалийн эзэн болсон байна.
Харин эмэгтэйчүүдээс Х.Сүнжидмаа хүнд жинд хүрэл медаль, дунд жинд Н.Мөнхцэцэг хүрэл медаль хүртжээ. Ийнхүү өсвөрийн тамирчид маань багаараа хүрэл медаль авсан бол үнэмлэхүй жинд Э.Амартүвшин мөнгөн медаль авч нутаг нэгтнүүдээ баярлуулсан байна.
Харин Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Х.Наранбаяр хүрэл медаль хүртэж, хувийн амжилтаа ахиулжээ.
Б.Сийлэн
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
сумо жүдо шиг түгээмэл спорт болохгүй, хэрэгцээгүй тэмцээнд дэмий зардал гаргаж оролцжээ
demii temzeen gedeg ni haragdlaa!!!ineedemtei temzeen boltoi!
Сумо шиг амархан тэмцээн байхгүй. Мэрэгжлийн сумо барилдаж байгаа хэд маань угаасаа хийдэг ажил, олдог цалин мөнгө нь тэр юм чинь барилдаж байг. Харин энэ хэдэн өөхөн бөмбүүлэйнүүд больё оо. Өөрт хэрэгтэй ажил хий л дээ. Гүйж хөдөлж наад өөх холестринээ шатаа. Манайхны таргалалт хэтрээд залуус зүрх судасны өвчнөөр, цаашилбал элгээр их яваад байгаа шүү.
Нийт тамирчдадаа баяр хүргэе. Мундаг шүү. Улам их амжилт гаргаж, Монголынхоо нэрийг дахин дахин дэлхийн тавцанд мандуулаарай.
ta nar amaa dataarai!! sport medehgvi maluud!!
sain baina zaluuchuudaa ta nar ulam ih amjilt husie yagaad neg negniigee ingej doromjildog yumbe mongol ardiin zuir tsetse vg bdag yum snuu urmiin hugalhaar uutsiig hugal gej neg negiig saihan hundelj baigaachee mongolchuudaa ta nart bayar hurgii
1,2-r bairt yamar bag ni orson yumvee manaihan dandaa turuuldeg baisan bish biluu
ene mahan chiheesnuud boldoi uguusie duu.