sonin.mn
Арабын Нэгдсэн Эмират улсын Шаржах хотод үргэлжилж байгаа шатрын эмэгтэйчүүдийн Гран при тэмцээний гурав дахь өрөгт Их мастер Т.Батчимэг Украины Ана Ушенинатай тоглон тэнцсэн байна.
 
Тэрбээр эхний өрөгт Энэтхэгийн Конеруг хожсон бол ОХУ-ын Косинцеватай тэнцээд байсан юм. Өнөөдөр Т.Батчимэг БНХАУ-ын Зао Шүетэй тоглоно.
 
Энэ удаагийн тэмцээнд дэлхийн аварга, БНХАУ-ын Их мастер Хоу Ифань, Жу Вен Жун, Зао Шүе, Энэтхэгийн Хомпи Конеру, Харика Дронавалли, ОХУ-ын Татьяна Косинцева, Украины Анна Ушенина, Катарын Жү Чень, Румыны Алиан Л'Ами, Түвшинтөгсийн Батчимэг, Узбекистаны Нафиса Муминова гэсэн шилдэг 12 шатарчин өрсөлдөж байна. Тэмцээн ирэх есдүгээр сарын 7-нд өндөрлөж шилдгүүд тодрох юм.
 
Д.Өлзий
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг