sonin.mn

ДАШТ-д эрэгтэй бөхчүүд 1963 оноос хойш 1982 онд өнжсөнийг эс тооцвол нийтдээ 38 дахь удаагаа оролцож байна. Харин эмэгтэй бөхчүүдийн хувьд 2001 оноос хойш 13 дахь удаагаа тасралтгүй оролцож байна. Одоогоор Монголын чөлөөт бөхийн тамирчид ДАШТ-ий эрэгтэй төрлөөс алтан медаль гурав, мөнгөн медаль 12, хүрэл медаль 15, эмэггэй төрлөөс алтан медаль нэг, мөнгөн медаль тав, хүрэл медаль ес нийтдээ алтан медаль дөрөв, мөнгөн медаль 17, хүрэл медаль 24, бүгд 45 медаль хүртээд байгаа билээ.

ДАШТ-ээс эрэггэй бөхчүүдээс анхны алтан медалийг З.Ойдов 1974 онд, анхны мөнгөн мөдалийг Б.Жамсран 1971 онд, анхны хүрэл медалийг Ж.Мөнхбат 1967 онд, эмэгтэй бөхчүүдээс анхны алтан медалийг С.Батцэцэг 2010 онд, анхны мөнгөн медалийг О.Бурмаа 2009 онд, анхны хүрэл медалийг Ц.Энхжаргал 2005 онд тус тус хүртсэн байдаг.

Бүр тодруулбал, ДАШТ-ээс гурван медаль хүртсэн гурван бөх бий. Үүнд Хөдөлмөрийн баатар З.Ойдов алтан медаль хоёр, хүрэл медаль нэг, Х.Баянмөнх алтан медаль нэг, мөнгөн медаль хоёр, О.Насанбурмаа гурван хүрэл аваад байна. Түүнчлэн хошой медаль хүртсэн есөн бөх байдаг.

Үүнд, С.Батцэцэг алт, мөнгөн медаль, Б.Болд, О.Пүрэвбаатар нар мөнгөн медаль тус бүр хоёр, М.Хойлогдорж, Ц.Нацагдорж, А.Энхээ, А.Наранбаатар, О.Бурмаа нар мөнгө, хүрэл медаль, Т.Мөнхтуяа хошой хүрэл медаль хүртээд байна.

Харин энэ жилийн ДАШТ Узбек улсын Ташкент хотноо ирэх есдүгээр сарын 8- 14-ний өдрүүдэд болно.Энэ талаар Монголын чөлөөт бөхийн холбооны нарийн бичгийн дарга О.Баянмөнхтэй ярилцлаа.

-Энэ удаагийн ДАШТ-д манай чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй тамирчид бүрэн бүрэлдэхүүнээрзэ оролцох болжээ?
-Эрэгтэй багийн ахлагчаар МЧБХ-ны тэргүүн, дэд ерөнхийлөгч Д.Сумьяабазар, эмэгтэй багийн ахлагчаар "Алтай констракшн" компанийн ерөнхийлөгч Х.Бат-Эрдэнэ
нар явна. Тамирчдын хувьд манай бүхий л шилдэг гэгддэг туршлагатай тамирчид оролцоно.

Тодруулбал, ДАШТ-д гурван удаа оролцож байгаа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт ОУХМ Э.Ням-Очир, ДАШТ-д дөрвөн удаа оролцож байгаа МУГТ Г.Мандахнаран, ДАШТ-д хоёр удаа оролцож байгаа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алт, хошой хүрэл медальт Д.Хүдэрбулга, ДАШТ-д таван удаа оролцож байгаа ОУХМ Ж.Чулуунбат, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгө, хүрэл медальт ОУХМ П.Өнөрбат, эмэгтэйчүүдээс МУГТ олимпийн хүрэл мөдальт С.Батцэцэг, О.Бурмаа, ДАШТ-д гурван удаа оролцож байгаа МУГТ Т.Мөнхтуяа, ДАШТ-д хоёр удаа оролцож байгаа ОУХМ Э.Нарангэрэл, Э.Сумъяа, ОУХМ Б.Одончимэг, эрэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар МУГТ Ц.Цоггбаяр, МУГТ О.Пүрэвбаатар, эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ДАШТ-нд хоөр дахь удаа дасгалжуулагчаар оролцож байгаа Л.Энхбаяр, Б.Батбаяр, эмэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч, ДАШТ-д тав дахь удаа дасгалжуулагчаар оролцож байгаа З.Дүвчин, шүүгчээр олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар, олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч Л.Болормаа нарын нэр хүндтэй шүүгчид оролцох юм. Нийтдээ 40 гаруй бүрэлдэхүүнтэй Ташкентыг зорино.

-Тамирчдын бэлтгэл сургуулилт хэрхэн хангагдаж байна вэ?
-Одоогийн байдлаар чөлөөт бөхийн эрэгтэй баг тамирчид Орхон аймгийн "Олимп" баазад, эмэгтэй баг тамирчид "Говь" амралтын газар бэлтгэл цугларалтандаа гарсан байгаа.

Өнөөдөр манай Спорт бэлтгэлийн төвийн зарим удирдлагууд тамирчдынхаа бэлтгэл сургуулилтаа хэрхэн хангаж байгаа талаар үзэж шалгахаар явсан. Тамирчид есдүгээр сарын 1-нд Улаанбаатарт ирээд есдүгээр сарын 5-нд Ташкент руу ниснэ.

-Мэдээж дэлхийд нэртай тамирчид оролцох учраас итгэл найдвар их байгаа байх даа?
-Бидний эүгээс өнгөрсөн жилийнхээ гаргасан амжилтуудыг давтах, олон медаль авах, эхний арван байранд шалгарах эорилго тавьж байгаа. Тамирчдын маань бэлтгэл ч сайн хангагдаж байгаа учраас хичээх байх гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, жин жиндээ медаль авах зорилготой байна.

-Есдүгээр сарын 7-нд Олон улсын бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн конгресс болно. Үүгээр ямар асуудлууд шийдэгдэх вэ. Тухайлбал, Монголын бөхийн зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүлнэ гэсэн?
-Энэ чуулганаар Олон улсын бөхийн нэгдсэн холбооны ерөнхийлөгчийг сонгоно. Хоёрт, олон улсын чөлөөт бөхийн товчооны гишүүдийг сонгоно. Мөн холбоо шинэ нэр, логотой болно. Үүнээс гадна шинэ дүрмийн талаар ярилцах гээд ерөнхийдөө 2016 ои хүртал хийх ажлын талаарх тайланг сонсох юм.

Баяртай мэдээ дуулгахад олон улсын чөлөөт бөхийн товчооны гишүүдэд МЧБХ-ны ерөнхийлөгч Д Дагвадорж иар дэвшиж байгаа. Мөн конгрессын өмнө Олон улсын бөхийн нэгдсэн холбооноос хүндэтгэлийн арга хэмжээ болно. Энэ үеэр Ардын багш, гавьяат дасгалжуулагч, олон улсын хүндэт шүүгч, Алтан шүгэлт А.Басхүүгийн алдар гавьяаг тэмдэглэж муэейд эургийг нь байрлуулна.

-40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ДАШТ-д оролцоно гэхээр их хэмжээний зардал гарна. Үүнийг хаанаас зохицуулж байна?
-Засгийн гаэраас үндэсний шигшээ багийн тамирчдын зардлыг гаргаж байгаа. Харин холбооны зүгээс шүүгч, дасгалжуулагч, бусад албаны хүмүүсийн зардлыг гаргах
юм.

-Тэмцээний дүрэм журам, шагналын тухайд?
-Тэмцээн гурван дэвжээн дээр явагдана. Тэмцээнийг эохион байгуулах хорооноос жин тус бүрт эхний гурван байр эзэлсэи бөхчүүдэд aлт, мангө, хүрэл медаль, өргөмжлөл, дурсгалын бэлэг гардуулж тавдугаар байр эзлэсэн бөхчүүдэд өргөмжлөл олгоно. Төрөл бүрд эхний гурван байр эзлэсэн багуудад цом олгоно. Оролцогч бөх бүрт дурсгалын өргөмжлөл олгох юм.

Д.Нэргүй

Эх сурвалж: