sonin.mn

Монголын бадминтоны холбоо байгуулагдсаны 15 жилийн ойн нэрэмжит улсын аварга шалгаруулах 11 дэх удаагийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 9-11-нд Орхон аймагт боллоо.

Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон эрэгтэй хос, холимог хос гэсэн төрлөөр 60 гаруй тамирчид өрсөлдөв. Эрэгтэй ганцаарчилсан төрөлд Орхон аймгийн “Хангарьд” клубын тамирчин н.Даваасүрэн алт, Улаанбаатар хотын тамирчин О.Энхбат мөнгө, Орхон аймгийн “Хангарьд” клубын тамирчин М.Батдаваа хүрэл медаль хүртлээ.

Харин эмэгтэй ганцаарчилсан төрөлд Орхон аймгийн “Хангарьд” клубын тамирчин Б.Хулангоо, Дорнод аймгийн тамирчин Б.Наранцэцэг, Архангай аймгийн тамирчин Д.Булгамаа нар тус тус шалгарлаа.Эрэгтэй хос төрөлд О.Энхбат, Э.Эрдэнэбаяр нар алт, н.Даваасүрэн, М.Золзаяа нар мөнгө, н.Цолмон, Б.Хувь-Төгөлдөр нар хүрэл медаль хүртэв. Холимог хос төрөлд О.Энхбат, Д.Булгамаа алт, Э.Эрдэнэбаяр, Б.Хулангоо мөнгө, н.Цолмон, н.Халиунаа нар хүрэл медалийн эзэн боллоо.

Тэмцээний үеэр Орхон аймгийн “Хангарьд” клубын тамирчин М.Золзаяа спортын мастерын болзол хангасан байна. Мөн өсвөрийн 2014 оны улсын аварга шалгаруулах тэмцээнийг ирэх 11 дүгээр сард Архангай аймагт зохион байгуулахаар болжээ.

Ж.Болор

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг