sonin.mn

Японы сэтгүүлчид мэргэжлийн сүмогийн их аварга Хакухо М.Даваажаргалын хөрөнгийг сонирхож эхэлжээ. Улмаар сайтуудад түүний хувийн амьдрал, орлого гээд бүхий л санхүүтэй холбоотой мэдээллийг байрлуулан "Арлын орон дахь Монголын тэрбумтан" гэсэн нийтлэлийг гаргасан байна.

Японы сэтгүүлчид нийтлэлдээ "Хакухо М.Даваажаргалын хөрөнгө Монгол мөнгөөр тооцвол 400 гаруй тэрбумаар үнэлэгдэнэ" гэж онцолжээ. Мөн "Сумимото рингён" гэх зэрэг олон пүүс компанийн сурталчилгаанд тоглож, дунджаар 300 мянга орчим иен олдог. Энэ орлогыг мэргэжпийн сүмогийн холбоотой хуваадаг.

Харин тус холбооноос Ёкозуна цолтны цалин гэж сард хоёр сая 750 мянга орчим иен өгдег. Энэ мөнгө нь Монгол ханшаар 48 сая 262500 төгрөг болдог. Үүнээс гадна Хакухо М.Даваажаргал башёгийн үеэр даваа бүрийн дараа ивээн тэтгэгч байгууллагуудын шагналын мөнгө болох олон сая иен авдаг гэсэн мэдээллийг мөн тараажээ.

Б.Сийлэн

Эх сурвалж: