sonin.mn

ТРОМС./Вести/. Халимагийн Ерөнхийлөгч асан Кирсан Илюмжинов Олон улсын шатрын холбооны /ФИДЕ/ ерөнхийлөгчийн албан тушаалд улиран сонгогдсон тухай телевизийн "Россия 1" суваг мэдээллээ.

Түүний цорын ганц өрсөлдөгч нь дэлхийн аварга асан Гарри Каспаров байсан бөгөөд ФИДЕ-гийн одоогийн ерөнхийлөгч Норвегийн Тромс хотноо болсон санал хураалтад өрсөлдөгчөө дахин мад тавьжээ.

Илюмжинов зоригтой санаачилга гаргаж, гайхшруулсан хэвээр байна. Тухайлбал, тэрбээр сонгуулийн кампанит ажлынхаа үеэр шатрыг өвлийн олимпийн хөтөлбөрт оруулах амлалт өгчээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг