sonin.mn
ТОКИО. /NHK/. Японы мэргэжлийн сүмоч Гоэидо озэки цол хүртлээ. Энэ нь сүмо бөхийн  дээрээсээ хоёр дахь том цол юм. Японы Сүмогийн холбоо түүнд энэ цолыг өгөхөөр өнөөдөр албан ёсоор шийджээ.
 
Ёслолын арга хэмжээний үеэр Гоэидод болон түүний “Сакаигава” дэвжээнийхэнд энэ тухай албан ёсоор уламжилсан байна. Өнгөрсөн ням гарагт дууссан Нагоя башёгийн 15 барилдааны 12-т нь Гоэидо давсан юм. Тэрбээр хоёр ёкозүна Хакүхо, Хакүрюг давсан билээ.
 
28 настай сүмоч Японы Осака мужийн Нэягава хотынх аж. Гоэидо ахлах сургуулийн сурагч байхдаа сонирхогчдын сүмо бөхийн тэмцэээнд түрүүлснээр энэ спортод татагдах болжээ. 2005 оны эхний башёд тэрбээр мэргэжлийн сүмочоор анх дэвжээнд гарсан байна.
 
Түүнээс өмнө хамгийн сүүлд 2012 оны гуравдугаар сард нэг сүмоч озэки цол хүртсэн юм. Одоо Котошогикү, Кисэносато, Гоэидо гэсэн  озэки цолтой гурван сүмоч барилдахаар болж байна. Тэд бүгд япон хүн билээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг