sonin.mn
Бөхийн чөлөөт, сонгомол барилдааны 2014 оны залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 5-10-ны өдрүүдэд Хорватын Загреб хотын “Dow Sportova” спортын ордонд болно.
 
Тэмцээн эрэгтэй 50, 55, 60, 66, 74, 84, 96, 120 кг, эмэгтэй 44, 48, 51, 55, 59, 63, 67, 72 кг-ын жингийн ангиллаар болох юм. Залуучуудын ДАШТ-ээс манай эрэгтэй бөхчүүд алт 4, мөнгө 6, хүрэл 14, эмэгтэй бөхчүүд алт 2, мөнгө 2, хүрэл 9, нийт 37 медаль хүртэж байсан юм.
 
Өнгөрсөн жил Болгар улсын София хотод болсон залуучуудын ДАШТ-ээс эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд С.Цэрэнчимэд алт, 51 кг-ын жинд Э.Даваачимэг, 55 кг-ын жинд П.Орхон нар хүрэл, эрэгтэй 60 кг-ын жинд Б.Номин мөнгөн медаль хүртэж байсан юм.
 
Манай бөхчүүд энэ тэмцээний сонгомол барилдааны төрөлд анх удаагаа оролцоно.
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг