Казахстан улсын Жамбул мужийн Тараз хотын “Тараз-Арена” спортын цогцолборт энэ сарын 26-27-ны өдөр тус улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Социалист хөдөлмөрийн гурван удаагийн баатар, академич Динмухамед Кунаевийн дурсгалд зориулсан чөлөөт бөхийн III олон улсын тэмцээн боллоо.
Нийт 100 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд Гүрж, Иран, Итали, Канад, Казахстан, Канад, Киргиз, Монгол, Тажик, Узбек, Украин зэрэг 11 орны 120 орчим бөхчүүд өрсөлдөв.
Жин тус бүрт түрүүлсэн бөхөд 5 мянга, мөнгөн медаль хүртсэн бөхөд 3 мянга, хүрэл медаль хүртсэн бөхөд 1 мянган ам.долларын урамшуулал олгож тэрчлэн жин тус бүрт түрүүлсэн бөхийн дасгалжуулагчийг 1 мянган ам.доллараар урамшуулсан байна.
Манай бөхчүүд энэ тэмцээнд гурав дахь удаагаа оролцож 65 кг-ын жинд Гавьяат тамирчин Г.Мандахнаран шувтаргын барилдаанд нутгийн бөх Д.Жумагазиевийг 4:3 онооны харьцаагаар, 86 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер О.Үйтүмэн шувтаргын барилдаанд мөн нутгийн бөх И.Азизовыг 11:7 онооны харьцаагаар ялж алт,
57 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Бэхбаяр, 74 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер П.Өнөрбат, олон улсын хэмжээний мастер Д.Гомбодорж нар хүрэл медаль хүртжээ.
М.Мандахнаран уржнан жилийн хүрэл медаль дээрээ алтан медаль, Э.Бэхбаяр өнгөрсөн жилийн алтан медаль дээрээ хүрэл медаль нэмжээ.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
ene teneg bohchuud ooriinhoo amidraliin toloo barilddaggaa martaad hunii omnoos barildsan um shg ih zantai baidag.hun hundelehgui nusan jurnuud.toruulsen bagshiigee hurtel zandchina.edend daruulga heregtei.tsagaanbaatar bna.neeh tom zantai.tumnees toroogui met.mundag tamirchin hun hakuho avarga shig biye avch yavdag baival zugeer um
Chi ooroo gants tsag beltgel hiij uzsen uu? Yamar ih huch hodolmoroor iim amjiltand hurdegiig medeh uu? nusan taglaa mini?