sonin.mn

Үндэсний их баяр наадмын Хүчит бөхийн барилдаанд нутаг нутгийн хүчтэн 512 бөх зодоглосноос Увс аймгийн Ховд сумын харьяат “Увс нуур” дэвжээний бөх Улсын харцага Н.Батсуурь 9 даван түрүүлж Монгол Улсын арслан цол хүртсэн. Шинэхэн арслан маань нутагтаа хүрэлцэн ирж аймгийн удирдлагууд хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.