sonin.mn
Монгол Улсын “Биеийн тамир, спортын тухай” хууль, Засгийн газрын 2005 оны 246, 2009 оны 05 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, өсвөрийн тамирчдын ур чадварыг хөгжүүлэх, тэднийг биеийн тамир, спортын үйл ажиллагаанд татан оролцуулах зорилгоор Уран сайхны гимнастикийн 2014 оны Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнийг энэ амралтын өдрүүдэд буюу энэ сарын 19-20-ны өдрүүдэд зохион байгуулна.
 
Тэмцээн ганцаарчилсан төрлийн бага нас, охидын 1, 2, 3 хэрэглэл, өсвөрийн 1, 2, 3-р зэрэг, спортын дэд мастер, спортын мастер гэсэн 9 зэргийн ангилал болон багийн төрлөөр 11 нас хүртэлх өсвөрийн тамирчдын дунд явагдана.
 
Тэмцээнийг олон улсын гимнастикийн холбооны дүрмээр шүүн явуулна гэж Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.