sonin.mn

Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын гранпри тэмцээн ОХУ-ын Хантымансийск хотод болж байгаа билээ. Энэхүү дөрөв дэх цувралд 12 шатарчин оролцож байгаа бөгөөд эхний дөрвөн өргийн тоглолт өндөрлсөн байна.

Харин эх орноо төлөөлөн оролцож буй их мастер Т.Батчимэгийн хувьд эхний өрөгтөө Анна Музычукт хожигдсон бол дараа нь дэлхийн аварга Хоу Ифанийг мөн хожигдсон юм. Харин гурав дахь өрөгтөө ОХУ-ын их мастер Татъяна Косинцеватай тэнцсэнээр уг тэмцээний анхны оноогоо авсан.

Дөрөвдүгээр тойрогт их мастер Александр Костенюкт хожидсоноор 0.5 оноотой 12 дугаарт эрэмбэтэй байна. Дөрвөн өргийн дараахь байдлаар Хантымансийскийн цувралыг Хятадын их мастер Хоу Ифань 3.5 оноогоор тэргүүлж байгаа юм байна.

Харин өнөөдөр их мастер Т.Батчимэг Гүржийн их мастер Нана Дагнезитэй өрсөлдөх ажээ.

 Л.Баяр

Эх сурвалж: "new.mn"