sonin.mn

Бразилийн Порту-Алегри хот хөл бөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулахад бэлэн гэдгээ мэдэгдсэн аж. Өмнө нь тус хотын за­хиргаа тэмцээнийг зохиох цэнгэлдэх хүрээлэнгийн ба­­­­­рилгын ажилд хөрөнгө оруул­­сан компанид тат­варын хөнгөлөлт үзүүлэх хуулийн төслийг хүлээн авахгүй бол тэмцээн зохион байгуулахаас татгалзана гэж байсан талаар хэвлэлээр мэдээлжээ.

Энэ талаар хөл бөмбөгийн ДАШТ зохион байгуулах хо­рооноос “Порту-Алегри хо­тын цэнгэлдэх хүрээлэнд хөл бөмбөгийн тэмцээн зо­­хио­ход бэлэн. Хотын захиргаа ДАШТ-нээс тат­галзахгүй болсон.

Харин хөрөнгө оруу­лалтын компанийн тат­варын хөнгөлөлтийн асууд­лыг ойрын хугацаанд шийд­­­­­вэрлэнэ” хэмээн хэл­сэн аж.
Порту-Алегри хотод хэс­гийн дөрвөн тэмцээн, 1/8 шиг­шээгийн нэг тэмцээнийг зохион байгуулахаар тө­лөвлөж байгаа юм.

Эх сурвалж: