Сонирхогчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аварга Б.Янжинлхамтай мессенжерээр ярилцлаа. Орхон аймгийн “Хангарьд” клубын шатарчин тэрбээр энэ жил сургуулиа төгсөх ажээ.
-Дэлхийн аварга болсонд баяр хүргэе. Та сонирхогчдын дэлхийн аварга болсон Монголын хэд дэх шатарчин болж байна вэ?
-Баярлалаа. Гурав дахь нь болж байна. 2010 онд болсон тэмцээнд манай улсын шатарчид амжилттай оролцож эрэгтэй, эмэгтэй аваргатай болсон. Румын Улсад зохион байгуулсан энэ удаагийн тэмцээнд 39 орны 200 гаруй шатарчин оюун ухаанаа уралдуулсан.
Швейцарь системийг есөн тавилаар явагдсан тэмцээнд чансаагаараа 2000- аас доош үзүүлэлттэй шатарчид өрсөлддөг. Шатарчдыг ажиглаж байхад 20 жил тоглосон туршлагатай хүн ч байсан шүү.
-Тэмцээнд түрүүлсэн болохоор Таны чансаа чинь ахисан юм байна?
-Тэмцээнд түрүүлснээр миний чансаа 2050 болж ФИДЕ мастер болсон. Гэхдээ дэлхийд чансаагаараа хэддүгээрт жагсч байгаагаа мэдэхгүй юм. Харин мэргэжлийн шатарчидтай өрсөлдөх боломжтой болж байна л даа.
-Тэмцээнд түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байв уу?
-Би 207 хүнээс чансаагаараа 100- д бичигдэж байсан болохоор итгэл муутай байсан. Надаас чансаа илүү 99 шатарчинтай хэрхэн тоглоно доо гэж бодоод санаа зовсон.
Дээрээс нь өндөр чансаатай таван хүнтэй эхний өргүүдээ нүүх байсан учраас сандарч байсан. Эхний тоглолтдоо хамгийн өндөр чансаатай шатарчинг хожсон учраас тэмцээнд түрүүлж болох юм байна гэж өөртөө хэлсэн.
-Аваргын төлөөх сүүлийн өрөгт сэтгэл зүйгээ хэрхэн удирдсан бэ?
-Энэ удаагийн тэмцээнд өмнөх жилүүдийнхээс олон тамирчин оролц соноороо онцлогтой. Шатарчдаас Энэтхэг болон Оросын оролцогчид хүчтэй байлаа. Тийм ч учраас Энэтхэгийн шатарчин хоёр, Болгар гурав, Оросын шатарчин дөрөвдүгээр байрт шалгарсан байх.
Би найм дахь өргөө Энэтхэгийн шатарчинтай тоглосон. Сүүлийн өргөө их тайван тоглосон шүү. Харин Энэтхэгийн тамирчин их сандарсан байдалтай нүүдлээ хийж байсан. Энэ нь надад давуу тал болсон болов уу.
Хэрэв Энэтхэгийн тамирчин хожсон бол байдал эргэх байсан юм. Ер нь тамирчин хүний хувьд сэтгэл зүйгээ зөв удирдах нь чухал. Миний хувьд аавын минь “Зоригтой, тайван тогло” гэсэн зөвлөгөө өрсөлдөгчөө хожиход их тусалсан.
-Эрэгтэйчүүдийн ангилалд ямар амжилт үзүүлэв?
-Эрэгтэйчүүдийн ангилалд шагналт байрт шалгарсан.
-Дасгалжуулсан багшаа танилцуулаач?
-Их мастер Д.Шаравдоржийн удирдлагаар тэмцээнд оролцсон. Гэхдээ одоохондоо дасгалжуулагчгүй байгаа. Орхоныхоо сайн шатарчидтай тоглож бэлтгэлээ базааж байна.
-Уучлаарай, дэлхийн аваргыг дасгалжуулагчгүй гэхээр сонин санагдаж байна. Магадгүй Орхонд амьдардаг болохоор дасгалжуулагчаасаа холдоод байгаа юм болов уу?
-Ер нь шатрын мэргэжлийн дасгалжуулагч цөөхөн бий. Байдаг хэд нь шатраар анхан суралцаж байгаа хүүхдүүдэд хичээл заадаг. Одоо шатрын спорт их хөгжиж байна. Эрдэнэт хотын шатрын нэг клубт 100 гаруй хүн шатар сурч байна шүү дээ.
-Сүүлийн үед шатарчид өөр улсын тамирчинтай интернэтээр тоглодог болсон. Та тэгж бэлтгэл хийдэг үү?
-Хааяахан бага хугацаагаар тоглодог. Би уртын шатарчин. Тиймээс богино хугацааны тоглолтод сайн тоглож амждаггүй юм.
-Спорт бол өрсөлдөөний талбар. Энэ талбарт амжилт гаргахын тулд нэг нэгнээ хорлох тохиолдол цөөнгүй гардаг. Шатарчдын хувьд ийм зүйл тохиолддог уу?
-Зохион байгуулагч орон тэмцээний бэлтгэлээ сайн хангасан учраас санаа зовох зүйл гарсангүй. Тэмцээний үеэр оролцогчдыг гар утас, Ipad, нөөтбүүк зэрэг хэрэгслийг авч орохыг хориглосон. Учир нь ийм хэрэгслүүдээс шатрын нүүдэл харж, “будаа идэх” боломжтой байдаг юм. Ингэж анхаарал хандуулсан нь тэмцээн шударга болоход их тус болсон гэж бодож байна.
-13 настайдаа насанд хүрэгчдийн багт тоглож байсан гэсэн. Энэ талаар сонирхуулаач?
-Шигшээ багт орохын тулд эхлээд хагас шигшээд тоглодог. Түүний дараа шигшээд тоглох эрхтэй болно. Би хагас шигшээд хоёр удаа шалгараад шигшээгийн тамирчин болж байсан.
Гэхдээ энэ жил хагас шигшээд тоглож чадаагүй учраас шигшээд ороогүй. Хүмүүс шалтаг хэлж байна гэх байх. Гэхдээ төгсөх курс болохоор тэмцээнд оролцож амжсангүй. Яг шалгалтын үеэр тэмцээн болсон юм.
-Одоо 17 настай гэсэн биз дээ. Хэдтэйдээ оюутан болсон юм бэ?
-Би МУИС-ийн Орхон салбарын Нягтлан бодох бүртгэлийн ангид сурдаг. 14 настай оюутан болсон. Намайг хүмүүс гайхаж магадгүй л дээ. Би таван настайдаа сургуулийн босго алхан нэгдүгээр ангид орж байлаа. Дунд сургуулийг есөн жил сураад төгссөн. Дунд нь нэг анги алгассан юм.
-Тэмцээнийхээ зардлыг хэрхэн зохицуулдаг бол?
-Тэмцээний зардал мөнгийг ээж, аав хоёр шийдэж өгсөн. Аав маань Орхон аймгийн Авто оношлогоо хяналт зохицуулалтын албаны даргын алба хашдаг. Харин ээж “Ачуут сан” ХХК-ийн захирал. Ах, эгч хоёр маань Америкад суралцдаг.
Би "Хангарьд" спорт клубын тамирчин болохоор зарим үед замын зардлыг маань даадаг юм. Намайг тэмцээн уралдаанд ороход сэтгэл санаа, мөнгө санхүүгээр дэмждэг аав, ээж, эгч гээд хамт бэлтгэл хийдэг хүмүүстээ баярлаж явдгаа хэлье.
-Ингэхэд Та хэдэн оноос шатрын спортоор хичээллэсэн юм бэ?
-2004 оноос хойш өнөөдрийг хүртэл шатар тоглож байна. Шатар сонирхохоос өмнө усан спортоор хичээллэдэг байсан юм. Шатрын спорт хүнийг тэвчээртэй, алив юмыг олон талаас нь харж сэтгэхэд сургадаг. Намайг бага байхад эгч маань шатар тоглодог байсан. Тийм болохоор эгчийгээ даган шатар тоглож сурсан.
-Өмнө нь шатрын спортоор ямар амжилт гаргаж байв?
-2011 онд Америкт болсон охидын Дэлхийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд насанд хүрэгчдийн ангилалд түрүүлж цом хүртсэн. Мөн онд "Chicago class" хэмээх тэмцээнд түрүүлсэн.
2012 онд Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль, өсвөрийн шатарчдын улсын аваргаас хоёр алт, нэг хүрэл медаль хүртэж байлаа. Цаашид шатрын их мастер болж эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгах юмсан гэж хүсдэг.
-Одоо ямар тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байна?
-Таиланд болон Арабад болох тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хийж байгаа.
-Шатраас өөр сонирхон суралцдаг зүйл бий юу?
-Би МУИС-ийн Орхон салбар сургуулийн морин хуурын “Молор- Эрдэнэ” чуулгын хөгжимчнөөр гурав дахь жилдээ ажиллаж байна. Морин хуур хөгжим бол монгол туургатны түүх, угсаа гарвалын илэрхийлэл болсон үндэсний хөгжим.
Морин хуураа хэнээс ч илүү эзэмшиж дэлхийд морин хуур гэж ямархан уянгалаг хөгжим байдгийг мэдрүүлэхийг хүсдэг. Мөрөөдөл минь биелнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж:

Мягмар - 06 сарын 09,
2026
Сэтгэгдэл0
сайн байна монголынхоо нэрийг дэлхийд өргөөрэй. бахархаж явдаг шүү
Баяр хүргэж,амжилт эрүүл энхийг хүсье
энд нэг зуйл хэлэхэд энэ тэмцээн СОНИРХОГЧИЙН дэлхийн аварга, тэнд сонирхож ирсэн хумуус байгаа
tenegtdeg bn sh dee, olimp ch gsn sonirhogchdiin sportiin gedeg nertei gehdee delhiin shildguud tsugladag yamar ch yalgaa bhgui
yasan haashaa yum be hun amjilt gargaad irsen bhad urmiin ug helj chadahgui bol duugai baij suraach
шатар эсвэл хогжим аль 1-ээр нь яв
yum yumaaraa tegsh, uhaalag saihan mongol emegtei bolj tolovshoorei! az jargal,sain saihniig husie!
юм юм руу үсчсэн хаашаа ч гэмээр юм бэ дээ
yostoi goe ohin baina yamarch olon aviyaastai um, bayar hurgiye buh hicheelledeg turuld tani amjilt husiye!
ямар ч хогшин царайтай юм
estoi saihan okhin bn za amjilt husie hicheegeerei
ene met saihan sildeg ohidyyd Mongold maani baigaa gej bodohod doroitson Mongol neg chagt sergene dee geh bodol tereh yum!!!gebch yum gedeg yasanch zeb byryy ni olddogyi adarmaatai ed dee!!!satarchin ohindoo bayar hyrgej hyssen byhen ni neg chagt sansariin dyyn tatyylan byeleh boltygai!!!
ene ohind ataarhaj baigaa bol ta tebch!!!!Mongoliig ataarhal ebdene!!!!
tand baiar hurgei
Mash Sain bna. Shine zaluu huuhduuded ulger duurialal bolohuits surhii ohin bna. Ohinoo iim saikhan zov hun bolgoson aav eej 2-iin hodolmoriig unelehees oor argagui. Morin huuraar bas hicheelledeg gedeg ni ih taalagdlaa. Uneheer sain bna. Urgeljluuleed Amjilt Oodoo!!!! Morin huuraa sain surtalchilj bas yavaarai!!!! Ene bol ih zov sanaa blaa. Amjilt bas Az Jargal husey!!!!!
oyuy sportod amjilt gargasan tamirchidyn mengen shagnalyg busad sportyn mengen shagnaltai duicuulen nemj uramshuulah heregtei
Баяр хүргэе!!!