sonin.mn

 

Д.Янжиндулам 1988 онд Улаанбаатар хотод төрсөн. Бага наснаасаа шатар сонирхон спортын мастер П.Бүжинлхамын шатрын дугуйланд хичээллэн шатарчин болох гараагаа эхэлжээ. 2005 онд нийслэлийн 62-р дунд сургууль, 2009 онд МУБИС-ийг математик-эдийн засгийн мэргэжлээр төгссөн.
 
 
2003 онд Олон улсын шатрын холбооны мастер, 2008 онд олон улсын мастер цол хүртсэн. Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд 13 удаа оролцохдоо 2006, 2008, 2012 онуудад түрүүлжээ.
 
 
Өсвөрийн шатарчдын улсын хошой аварга, 2001 онд Испани улсын Оропеза дел Мар, 2002 онд Грек улсын Хераклио хотноо болсон өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд шагналт 5-р байр, 2007 онд ОХУ-ын Новокузнецк хотноо болсон олон улсын тэмцээнд түрүүлжээ.
 
 
2008 онд ОХУ-ын Новокузнецк хотноо болсон оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багийн дүнгээр хүрэл медаль хүртэхэд түүний оруулсан хувь нэмэр чамгүй.
 
 
2006 онд түрүүлэхдээ эмэгтэй шатарчдын анхны УАШТ-д спортын мастер Д.Бямбаагийн үзүүлсэн 92,3 хувийн амжилтыг 52 жилийн дараа давтсан. Мөн Блед, Турин, Дрезден, Стамбулын дэлхийн шатрын олимпиадад амжилттай оролцсон.
 
 
Эх сурвалж: