Монголын боксын шигшээ багийн үндсэн тамирчид Молдавыг зорилоо. Энэ жилийн улсын аваргад түрүүлсэн тамирчдаас бүрдсэн найман тамирчин тус улсад зургаан орны тамирчидтай хамт 10 хоногийн турш хамтарсан бэлтгэл хийхээр болсон.
Тив, дэлхийн аваргууд маань анх удаа ийнхүү олон орны тамирчдыг хамруулсан хамтарсан бэлтгэлд оролцож буй юм. Молдавын бэлтгэлээ өндөрлүүлээд Кубад хоёр ч том тэмцээнд оролцохоор болсон.
Жил бүр Кубад болдог Кордова Кардин болон Роберто Баладогийн цомын тэмцээнд Монголын найман тамирчин өрсөлдөх юм. Тодруулбал, Г.Ган-Эрдэнэ, Д.Энхдэлгэр, Н.Төгсцогт, Д.Отгондалай, З.Энхзориг, Б.Түвшинбат, Э.Шинэбаяр, С.Эрдэнэбаяр нарын тамирчид Кубын рингэнд хүч сорих юм байна.
Эх сурвалж:
Мягмар - 06 сарын 09,
2026
Сэтгэгдэл0