Дэлхийн Шатрын Холбоо, Олон улсын сурагчдын шатрын холбооноос 5 дугаар сарын 6-14-ны өдрүүдэд Грекийн Халкидики хотноо зохион явуулсан “Сурагчдын дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээн-2013” талдаа 1 цаг 30 минутын хяналттай, швейцарь системээр нийт 9 өрөг тоглож дүнгээ гаргалаа.
Дэлхийн 42 улсын 550 гаруй өсвөрийн шатарчид оюун ухаанаа уралдуулсан уг тэмцээнд манай улсаас 18 тамирчин оюун ухааны хүчээ сорив. Тэмцээний 7 хүртэлх насны нээлттэй ангилалд эх орноо төлөөлж оролцсон Ази тивийн аварга Е.Төгстөмөр “ганц дайчин ганцаардахгүй” гэдгээ харуулж, хожигдолгүйгээр 8 оноо авч /7 хожил, 2 тэнцээ/ Аваргын алтан медаль зүүлээ.
Ийнхүү шатарчин удмын хүү Монголын шатрын түүхэнд нэгэн шинэ хуудас нээж, анх удаа 7-хон насандаа дэлхийн аварга гэсэн эрхэм хүндтэй цолыг эх орондоо авчирлаа. Е.Төгстөмөр хүүдээ Монголын ард түмэн нь баяр хүргэж, улам өндөр амжилт хүсч, “Шатрын Супер Их Мастер” болохыг хүсье.
Мягмар - 06 сарын 09,
2026
Сэтгэгдэл0
bayar xyrgie
BAYAR HURGIE!MONGOL GEDEG NERIIG HAMGIIN SAINAAR GARGAJ DELHIID DURSAGDLAA.HARIN ARD IRGED BIDNII MONGOOR ZUGAATSAJ YAVAA TORIIN TUSHEED EH ORNIIHOO NERIIG INGEJ ONDORT GARGAHGUI BAIGAA N HARAMSALTAI.
Баярлалаа.Амжилт хүсье.Аав,ээж,ах дүү,багш,дасгалжуулагч нарт нь чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Баяр хүргэж байна. Энэ их хөөрхөн өнгөрсөн жил бас Азийн аварга болоод л мундаг эр ээ
Keep rocking young man!
Ямар сайхан юм бэ. Энэ хүүг их ирээдүй хүлээж байна. Дэлхийн их мастер болоорой
Жинхэнэ монгол бахархал
Uu yamar huurhun yum be
Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч өө, Монголын ирээдүй болсон хүүхэд залуучууд спортоор дамжуулж улс орноо сурталчилж байгаад нь төр ивээлдээ авч мөнгөн урамшуулал өгч байгаа нь үнэхээр сайн үйл хэрэг мөн билээ. Гэхдээ энэ шагнал урамшуулалд ШАТАР гэдэг спорт багтахгүй байгаа нь ямар учир, утгатай юм бэ. Тэр зарлиг, тогтоолынхоо зүйл заалтыг эргэж хараач ээ. Тив, дэлхийн энтээ сэтгэх гэж зүтгэсэн эдгээр 18 хүүхэд, тэдгээрийн аав, ээж, эмээ, өвөө гээд хичнээн сая төгрөг халааснаас нь гарч байгаа билээ гээд бодох асуудал зөндөө байгааг ухаарахыг хүсч байна.
caadah chin sumo, box-oos uur yum oilgohgui ee.

ENE BOL GAIHAMSHIG ENE UHAANTAI HUUDEE BAYR HURGII MUNDAG IREEDUI HULEEJ BN AAV EEJ BAGSH DASGALJUULAGCH BUGDEEREND N BAYR HURGII GAIHAMSHIGTAI
Baharhaj baina hoorhon duugeeree.Amjilt husie xx
duugeeree baharhaj bna uneheer mongolchuudiin baharhal ene shu de
Uneheer baharhaj bna ireeduin ikh master bolooroi amjilt husie
Za Auzie zaluudaa bayar hurgeed GRAND MASTER bolooroi gej eruue. Tsagaan hel am hurchih vee dee, aav ni nom sain unshuulaarai
баярлалаа, сайн хvv байна. эрvvл байж улам сайн тоглоорой, амжилт хvсье дvvдээ
Сайн байцгаана уу? Еэ эвийдээ, үгүй ээ, энэ зургийг нь ээ, бүүр инээд алдаад сайхан байна. Төгстөмөрөө, миний хүү, чи ч шатартаа гараад өгсөн мундаг хүү байнадаа.
Тэвчээртэй ухаантай сайн тамирчин байна их амжилт хусье санхуугийн туслалцаа тороос узуулбэл Монгол шатарчид их амжилт гаргана даа
Дэлхийн аварга ч бол доо, дэгдээхэй шиг аасан өөлхөн амьтан бэ дээ. Улам их оргилд гараарай.
сайн хүн болоорой
Улам өндөр амжилт хүсье
сайн байна шүү