sonin.mn

 

Чөлөөт бөхийн «Mongolia 0pen-2013» олон улсын тэмцээн Буянт-Ухаа дахь спорт цогцолборт эхэлж эрэгтэй 55, 66, 84, 120, эмэгтэй эмэгтэй 48, 55, 67 кг-ийн жингийн бөхчүүд өрсөлдсөн.
 
 
Хоёр дахь удаагаа болж байгаа энэхүү нэр хүндтэй олон улсын тэмцээнд БҢСУ, БНХАУ, Болгар, Казахстан, Киргиз, Монгол, ОХУ- ын Буриад, Чуваш улс, Япон, Монголын бөхчүүд зодоглосон юм.
 
 
Тэмцээнийг нээж МЧБХны ерөнхийлөгч Д.Дагвадорж үг хэлэхдээ «ФИЛА-гаас санаачлан дэлхий даяар зохиож байгаа «Олимпийн чөлөөт бөхийг аварья» /Save Olympic Wrestling/ сарын аяны хүрээнд «Mongolia Open- 2013» олон улсын тэмцээн болж байна.
 
 
Энэ тэмцээн нь МЧБХ-ны шинэ удирдлагаас зохиож байгаа анхны олон улсын тэмцээн болж байгаагийн хувьд бидэнд өндөр хариуцлага ногдуулж байна.
 
 
Зуны олимпийн наадмын шинэ мөчлөгийг манай бөхчүүд нэр төртэй эхэлж гуравдугаар сард манай оронд болсон эмэгтэй багуудын Дэлхийн цомын төлөө тэмцээнд манай баг аман хүзүүдэж өнгөрсөн сард Энэтхэг улсын Нью-Дели хотод болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай эрэгтэй, эмэгтэй багууд тус бүр хүрэл цом хүртэж зургаан жилийн дараа дахин Азийн аваргатай боллоо.
 
 
Манай оронд хөгжсөн орчин үеийн спортын төрлийн ууган нь болох чөлөөт бөхийн төрлөөрөө «Рио-де-Жанейро- 2016» Зуны олимпийн наадмаар аварга төрүүлэх нь МЧБХ-ны шинэ удирдлагын бүхий л үйл ажиллагаагааны гол чиглэл байх болно.
 
 
Олон улсын тэмцээн нь манай бөхчүүдийн ялангуяа залуу бөхчүүдийн ур чадварыг улам төгөлдөржүүлэх, туршлага хуримтлуулахад нэг алхам болно гэж үзэж байна.» хэмээсэн юм. Эхний өдрийн барилдаанд манай бөхчүүдийн хооронд санаанд оромгүй сонирхолтой барилдаан олон болж үзэгчдийг баярлуулж байлаа. 
 
 
Эмэгтэйчүүдийн 48 кг- ийн жинд гавьяат тамирчин Ц.Энхжаргал нэгдүгээр тойрогт оросын бөх Н.Фёдороваг ялсан ч дараагийн тойрогт японы бөх барилдахдаа эхний хоёр үед ялж гуравдугаар үед хоёр оноо илүү явсан ч тактикийн алдаа гарган ялагдаж 55 кг-ийн жинд өндөр итгэл хүлээлгэж байгаа олон улсын хэмжээний мастер С.Бямбацэрэн нэгдүгээр тойрогт гол өрсөлдөгчдийн нэг болох олон улсын хэмжээний мастер Б.Номин-Эрдэнэд цэвэр хожигдож түрүүлэх боломжоо алдсан.
 
 
55 кг-ийн жинд манай өсөх ирээдүйтэй хоёр залуу бөх өрсөлдөж ОУХМ П.Орхон туршлага харуулж олон улсын хэмжээний мастер А.Батцэцэгийг хоёр үед илүүрхэж алтан медаль энгэртээ зүүлээ.
 
 
67 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Б.Батцэцэг олон улсын хэмжээний мастер Ш.Түмэнцэцэгийг цэвэр ялж мөнгөн медалийн болзол хангасан. 84 кг-ийн жинд ОУХМ М.Мэндсайхан гол өрсөлдөгч Т.Үйтүмэнтэй барилдахдаа тактикийн алдаа гаргаж ялалтаа алдсан бол О.Үйтүмэн алтан медалийн төлөө барилдаанд олон улсын хэмжээний мастер П.Өсөхбаатарыг барсангүй.
 
 
Зочдын хөлд дарагдсан нээлтийн ажиллагаа
 
 
Дараа нь Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд М.Түмэнжаргал баяр хүргэж үг хэлэв.
 
Тэмцээний нээлтийн ажиллагаанд МЧБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, Улсын аварга, хөрөнгө оруулалтын банкны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар, гавьяат тамирчин Б.Болд, дэд ерөнхийлөгч даян аварга, МУГТ А.Сүхбат,
 
 
О.Баянмөнх, Б.Өнөбаатар, «Алдар» спорт хорооны дарга, даян аварга, гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, «Хасу-Мегаватт» компаний ерөнхий захирал, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуш, «Бумбат» компанийн захирал, улсын начин Ло.Энхбаяр,
 
 
ахмад бөх, Ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, олон улсын хэмжээний мастер, Улсын заан Б.Санжаа, гавьяат тамирчин, улсын гарьд П.Сүхбат, ардын багш, гавьяат тамирчин, улсын харцага Д.Сэрээтэр, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Дархан авар¬га Д.Цэрэнтогтох нар оролцлоо.
 
 
Тэрчлэн САЖЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Сүрэнхорлоо, Спортын бэлтгэлийн төвийн үндэсний шигшээ багийн албаны дарга Ч.Эрдэнэтуяа, үндэсний шигшээ багуудын ерөн¬хий дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч А.Басхүү, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ардын багш, гавьяат тамирчин Цэндийн Дамдин нар бас байлаа.
 
 
Тэмцээнийг ФИЛА- гийн төлөөлөгч, олимпийн зэрэглэлийн шүүгч Чун Тонг Кун удирдаж ерөнхий шүүгчээр олимпийн зэрэг¬лэлийн шүүгч Б.Төмөрбаатар ажиллаж нийт 28 шүүгч байгаагийн дотор олимпийн зэрэглэлийн шүүгч хоёр, олон улсын шүүгч 19 байна.
 
 
Тэмцээний үеэр Монгол, БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны хооронд чөлөөт бөхийн спортын олон жилийн уламжлалт харилцааг хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулж байгаа Монголын чөлөөт бөхийн спортын зарим зүтгэлтнийг тодруулбал МЧБХ-ны шинэ ерөнхийлөгч,
 
 
Азийн бөхийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, японы мэргэжлийн сумо бөхийн Ёкузано их аварга Д.Дагвадорж, тэргүүн дэд ерөнхийлөгч, гавьяат тамирчин Б.Болд, дэд ерөнхийлөгч, «Женко» группийн ерөнхийлөгч,  Сайн санааны тоглолтын аварга, олон улсын хэмжээний мастер Х.Баттуул,
 
 
«Алдар» спорт хорооны дарга, Даян аварга, гавьяат тамирчин Г.Өсөхбаяр нарыг БНХАУ- ын Өвөрмонголын өөртөө засах орны бөхийн холбооноос «Дэлхийн нуруунд тохсон Дээдсийн алтан эмээл» гэсэн үгс бүхий дурсгалын алтан эмээлээр шагнасныг БНХАУ- ын Өвөрмонголын өөртөө засах орны бөхийн холбооны ахлах дасгалжуулагч, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Батмөнх, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Алтан-очир нар гардуулав.
 
 
Тэрчлэн Монгол, Болгар улс хоорондын чөлөөт бөхийн спортын харилцааг хөгжүүлэхэд оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж Болгарын бөхийн холбооны ерөнхийлөгч, дэлхийн долоон удаагийн болон олимпийн аварга В.Иорданов МЧБХ-ны шинэ ерөнхийлөгч Д.Дагвадоржийг дурсгалын зүйлээр шагнасныг тус тэмцээнд оролцож байгаа Болгарын бөхийн төлөөлөгчид гардуулж баяр хүргэсэн. 
 
 
Эх сурвалж: