sonin.mn

 

Монголын Чөлөөт бөхийн холбооноос гурав дахь удаагаа зохиож байгаа ”Mongolian Open-2013” тэмцээн Буянт-Ухаа дахь Спортын цогцолборт энэ амралтын өдрүүдэд болно.
 
 
Тэмцээнийг удирдахаар “ФИЛА”-гаас БНСУ-ын иргэн, олимпийн зэрэглэлийн шүүгч Хуинг Куин Чун ирэхээр болжээ. Тэмцээнд БНСУ, БНХАУ, Казахстан, Киргиз, ОХУ, Япон улсын бөхчүүд оролцох мэдүүлгээ ирүүлээд байна.
 
 
Энэ тэмцээн нь олон улсын “А” зэрэглэлийн тэмцээн тул “ФИЛА”-гаас гаргасан журмын дагуу бөхчүүдийг шаг­наж урам­ш­уулна. Жин тус бүрт түр­үүлсэн бөх­ийг 1500, хоёрдугаар байр эз­элсэн бөхийг 1000, гуравдугаар байр эзэлсэн бөхийг 500 ам.доллараар тус тус урамшуулах юм байна. 
 
 
МЧБХ-ны удирдах зөвлөл, гүйцэтгэх ажилтнууд тэмцээний бэлтгэл ажилд  тун завгүй байна.  Мөн Монголын чөлөөт бөхийн холбооныхон  шинэ тэр­гүүнтэй болсноос хойш анхныхаа “А” зэрэглэлийн тэм­цээнийг хүлээн авна.
 
 
Тодруулбал, МУГТ Аса­шёорюү Д.Дагвадорж хол­­боог удир­­дахаар бо­лоод бай­­гаа. Тэрбээр тэмцээн эхлэхээс өмнө “Гадныханд гологдохгүй тэмцээн хийнэ” гэж мэдэгдсэн байна. 
 
 
Тэмцээний хуваарийг танилцуулбал эрэгтэй 55, 66, 84, 120 кг болон эмэгтэй 48, 55, 67 кг-ын барилдаанууд бямба гарагийн өглөөний 9:00-13:00 цагийн хооронд үргэл­жилнэ.
 
 
Тойр­гийн барил­­­даа­нууд цагаасаа эрт өндөр­лөбөл дагах барил­дааныг тухайн өдөртөө явуулах юм байна.  Ингээд өдрийн 13:00 цагаас  оройн 18:00 хүр­тэл тэм­ц­ээний үргэлж­лэл явагдах юм. Харин тэмцээний нээлтийн ажил­лагаа  16:00 цагт болох юм байна. 
 
 
Энэ үеэр гадны зочид, төлөөлөгчид, манай улсын чөлөөт бөхийн хол­бооныхон үг хэлнэ. Шигшээ барил­даанууд явагдаж дууссаны да­раа шагнал гардуулах ёслол, хаалтын ажиллагаа зэрэг явагдах юм байна. 
 
 
Хоёр дахь хариуцлагатай тэмцээн
 
 
Манай улс өнгөрсөн гуравдугаар сард эмэгтэй чөлөөт бөхийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэм­цээнийг эх орондоо өндөр гүйцэтгэлтэй зохион байгуулсан. 
Энэ үеэр Олон Улсын чөлөөт бөхийн холбоо (FILA) болон Дэлхийн бөхийн төрлүүдийн холбооны төл­өөлөгчид Улаанбаатар хотноо хүрэлцэн ирсэн билээ. Тэгвэл энэ удаа мөн л олон улсын чөлөөт бөх сонирхогчдын анхаарал Буянт-Ухаа спорт цогцолборт төвлөрөх нь.
 
 
Чөлөөт бөхийг олимпийн төрөлд үлдээхийн төлөө тэмцсээр байна
 
 
Бөхийн спортыг олим­пийн хөтөлбөрт үлдээхийн төлөө тэмцэл Япон улсаар буухиаллаа. Чөл­өөт бөхийг олимпод үл­д­ээхийг дэмжсэн 821,342 үсэг цуг­ларсан талаар Японы бөхийн холбооны ерөнхийлөгч, “FILA”-гийн Товчооны гишүүн Томиаки Фүкүда мэдэгдсэн байна.
 
 
Тэрбээр “Бид анх 100 мянган гарын үсэг цуг­луулахаар төлөвлөж ажлаа эхэл­сэн. Гэвч түү­нээсээ найм дахин олон тооны гарын үсэ­г­тэй боллоо. Бөх­ийн секц­үүдээс гадна их дээд сур­гууль, дунд сургууль, нийтийг хамарсан төрөл бүрийн арга хэмжээнүүдээр явж үүнийг бүрдүүлсэн. 
 
 
“Save Olympic Wrestling” арга хэмжээнд маань олимпийн гурван удаагийн аварга Саори Ёшида, Лондоны олимпийн аварга Тацүхиро Ёнемицү нар маш идэвхтэй оролцсоныг хэлмээр байна.
 
 
Үүний үр дүнд бид манай спортыг япончууд ямар ихээр хүндэлдгийг мэдэж, олимпийн хөтөлбөрт үлдээхийг хэрхэн их хүсч байгааг ойлголоо. Гарын үсэгтэй бичиг цаас маань аль хэдийнэ 210 кг жин татаж байгаа ч бид “FILA”-д бүгдийг нь гардуулж өгнө” гэжээ.
 
 
Эх сурвалж: