Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 18-20-нд болох Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны цуврал тэмцээн болох “Тель-Авив - Их дуулга”-д 63 орны 433 жүдоч барилдахаас Монгол Улсаас ганц тамирчин хүчээ сорихоор Израил улсад очоод байна.
Тус Их дуулгад эрэгтэй 253, эмэгтэй 180 жүдоч өрсөлдөхөөс Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчин Иран гаралтай Саид Моллаи эрэгтэйчүүдийн 81 кг-д хүчээ сорих юм байна.
Иран улсын тамирчдадаа тавих дарамт шахалтын улмаас Монголын иргэншилтэй болсон С.Моллаи Израилийн алдарт бөх Саги Мукитай адилхан 81 кг-д барилддаг. Иран улсын хувьд Израилтай улс төрийн хувьд таарамжгүй харилцаатай бөгөөд С.Моллаиг ДАШТ-ий үеэр Сагитай барилдуулахгүйн тулд өмнөх шатанд нь албаар ялагдахыг шаардаж байсан билээ.
Улмаар түүний амь насанд нь заналхийлсэн тул Герман улсаар дамжин Монголд ирсэн Саидыг Ираны тал барилдах эрхгүй гэдэг ч ОУЖБХ /IJF/-ноос барилдах эрхийг нь хориогүй юм.
Ташрамд дуулгахад, Саид Моллаиг бусад тамирчдын хамт зочид буудалд карантинд оруулсан ч Израилын тал түүнд илүү хамгаалалт гаргана гэж мэдэгдсэн бөгөөд аюулгүй байдлын үүднээс түүнийг Израил улсад очих онгоц, цагийг нууцалсан юм байна.
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Нуугдаж явдаг хүн амжилт гаргаж чадах уу? Өчнөөн хөрөнгө мөнгө төсвөөс хусчихаад нуугдаж явдаг монголын коммунистууд л лав амжилт гаргаагүй юм даа.
Манай шигшээгийн тамирчин юм бол ядаж нэг монгол дасгалжуулагч явдаггүй юм уу?
лалууд яаж ч хорлоно шүү манай бөх сайн барилдана дажгүй авьяастай монгол бол бөхиин эртнии соёлтой амгалан орон гэж моллай ярилцлага өгсөн
Yamar baasnyh inu manai boh baih ve dee
ӨӨ, ХӨӨ ЗАЙЛУУЛ БҮР ИЙМДЭЭ ТУЛСАН УУ? МАНАЙ ЖҮ-ДО СӨНӨЖЭЭ.
НӨГӨӨ ОЛОН ЖУДОЧИД ХААНА БНА АА ?
Саяхан Арабад очоод шал арчаад ирсэн одоо гэртээ байгаа манай жудочид.
Mongol iig gesen setgeltai, Mongoloor 300n ug meddeg xun bolgoniig mongoliin irgen bolgoj orxivol manai mongol ch chingesiin uye shigee xuchtei bolno doo. daanch, kholduu khalkha uud ni tsusaa tsusaa gej mangartana.