sonin.mn

NFL буюу Үндэсний хөлбөмбөгийн лигийн 2020-2021 оны улирлын аварга багийг тодруулах 55 дахь удаагийн “Super Bowl” өчигдөр боллоо. “Тампа Бэй Букканирс” болон “Канзас Сити Чифс” багийн хооронд болсон уг тоглолтыг мужийн Тампа хотын “Рэймонд Жэймс” цэнгэлдэхэд 25 мянган үзэгч үзжээ.

 

Тоглолтын эхнээс домогт Том Бреди болон түүний үнэнч хамтрагч Роб Гронковски нарыг улирлын эхэнд багтаа нэгтгэсэн “Тамба Бэй Букканирс” баг илүүрхэж, эхний хагаст л гэхэд гурван тачдаун гүйцэтгэв.

 

Харин аваргаа хамгаалагч “Канзас Сити Чифс” тааруу тоглож, ердөө есөн оноо авчээ. Ийнхүү эцсийн мөчид 31:9-өөр “Тампа Бэй Букканирс” хоёр дахь удаагаа аваргаар тодров. Тус баг 2007 оноос хойш плей-оффын шатанд ч шалгарч үзээгүй байлаа. 55 дахь удаагийн “Super Bowl”-ийн завсарлагааг Канадын алдарт дуучин Weeknd чимсэн юм. “Super Bowl”-ийн шууд дамжуулалтын 30 секундийн сурталчилгаа 5.5 сая ам.доллар хүрч, дэлхий даяар 145 сая хүн шууд хүлээн авч үзсэн байна.

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин