МОСКВА. /РИА Новости/. Герман, Польш, Франц, Их Британи улсын оршин суугчдын үнэмлэхүй олонхи нь Орос улс болон Европын Холбооны харилцаа ойрын ирээдүйд сайжраасай гэж хүсч байгааг олон нийтийн санаа бодлыг судалдаг Францын “IFop” компаниас явуулсан санал асуулгын дүн харуулжээ.
РИА Новости агентлагийн мэдээлснээр, Германы оршин суугчдын 87, Францын 79, Польшийн 85, Их Британийн 68 хувь нь Оростой харилцаагаа аль болох хурдан сайжруулахыг дэмжсэн байна.
Герман болон Польшийн зүүний үзэл баримтлагчид уг санааг илүү дэмжиж байсан бол Францын “Бүгд найрамдах улс урагшаа” социал-либерал нам, “Барууны үзэлт хүчний" болон төвч үзэлт “Ардчилсан хөдөлгөөн” намын сонгогчид энэ байр суурийг идэвхтэй дэмжжээ. Харин Европын Холбооноос гарч буй Их Британийн Оростой харилцаагаа сэргээх санааг дэмжиж буй хүмүүсийн дийлэнх нь ардчилсан либерал үзэлтнүүд байсан аж.
Оростой харилцаагаа сайжруулахыг Их Британи, Герман болон Франц улсын дээд боловсролтой эрчүүд илүү дэмжиж байсан бол санал асуулгад хамрагдсан нийт орны хувьд 65-с дээш насныхан уг санааг илүү үнэлсэн байна. Санал асуулгыг 9 дүгээр сарын 20-27-нд явуулсан бөгөөд уг санал асуулгад 18-с дээш насны 3228 хүн оролцжээ.
Э. Аянзаяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Ерөөсөө ардчилал гэдэг бол ард иргэдийнхээ санал бодлын эсрэг ажилладаг Төр Засагтай байхыг хэлдгийн нотолгоо энэ юм.
Европчууд АНУ-аас харилцаагаа тасал
Ардчилал гэж сvртэй юм байхгvй юм байнаа! Бид 27 жилийн туршид харж vзэж туулаад ирлээ ш дээ!! Одоо хурдан шиг буцаж соц. Улс болж Орос, Хитадтайгаа хел нийлvvлэх минь. Удаж цаг алдвал элсэн целд усгvй хаягдсан шиг юм болох гээд байдаг.
Оросын пиар л мэдээ л бна. Европ нээрээ л оростоц байхыг хусэж гэнэ. Эсэргээрээ булаан эзлэгчид гээд зайгаа барихыг хичээдэг. Ард тумэнээ хулхиддаг гиа новостигийн мэдээ. Мэдээгээ хэрхэн бэлтгэдгийгээ нуурээ нуусан орос яриад узуулээд л бна лээ. Манайхан оросуудын бэлтгэж гаргаж байгаа иймэрхуу мэдээнуудийг эсэргээр нь ойлговол таарна.
bitgii solior malaa Orosiin ard tumniig muulah chi hen ym be Oros baigui bol Mongol bas baihgui uuniig hatuu oilgo
Orosiin ard tumen bol bulaan ezlegchid bish hun turluhtniig fashizmiin darlalaas avarsan baatarlag ard tumen ym shuu yu ch medehgui malnuud ym unsh seheer daraa ni solio uvchun chini edgerne
Орос улс байгаагүй бол өнөөдөр Монгол улс гэж дэлхийн газрын зураг дээр юу ч үгүй байх байсан гэдгийг санаж явахад илүүдэхгүй, түүх түүхээрээ л үлдэнэ, өнгөрснөө бүү хэлмэгдүүл, бид тусгаар улс болсны хүчинд чи өнөөдөр коммент бичиж байгаагаа бүү март
Чинийхээр бол бид үеийн үед оросын боол байж буруу зөв гэлтгүй үг дуугүй захирагдаж байх ёстой юм биз дээ? Улаан оросууд Монголд хайртайдаа биднийг тусгаар улс болгоо юу?
Mongol ulsiin iim doroi baidald odoohondoo orsuud setgeld n baigaa bololtoi.hujaa lalaruud zugeer l muruuruu baigaarai.ihk sanaj buhk mongolchuudiig aliy gej urialsan gevuu.
onoo aldaagaa zasaad vyii