sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн О.Баасанхүү Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагвыг шалгуулахаар АТГ-т ханджээ.
 
Орхон аймагт архидан согтуурах явдлыг дэмжиж, өөрийн ашиг сонирхлын хамаарал бүхий үйлчилгээний газруудад шөнийн 03:00 цаг хүртэл архи худалдаалах эрхийг ИТХ-ын дарга П.Пүрэвлхагв олгосон хэмээн үзэж, О.Баасанхүү гишүүн АТГ-т хандсан байна.  Тодруулбал, тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн VI хуралдаанаас архи согтууруулах ундааг хавтгайруулан борлуулах онцгой эрхийг нэр бүхий компаниудад олгох шийдвэрийг гаргасан аж.
 
Иймд уг асуудлыг хуулийн хүрээнд судлан үзэж, ашиг сонирхлын зөрчил бүхий тухайн хуралдааны тогтоолыг хүчингүй болгон буруутай этгээдэд хариуцлага тооцохыг хүссэн албан тоотыг АТГ-т хүргүүлсэн байна.
 
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг