sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд оролцсон нам, нэр дэвшигчдийн санхүүжилтэнд Үндэсний Аудитын Газар хяналт шалгалт хийж, тайлан гаргажээ. Үүнээс үзэхэд МАН-аас нэр дэвшсэн М.Энхболдод хамгийн цөөн буюу 1436 иргэн хандив өргөсөн байх юм. Харин АН-аас нэр дэвшсэн Х.Баттулгад 1643, МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатарт хамгийн олон буюу 2476 иргэн хандив өргөсөн байна. Мөн Х.Баттулгад "Монос Улаанбаатар", "Макс", "Бодь Интернэйшнл", "Монос фарм трейд", "Талх Чихэр", "Мах импекс", "Милл хаус", "Нүүдэл тэжээл", "Баянхонгор трейд центр", "Нүүдэл жи, "Хиам консерви", "Тачи Март", "Хүч сервис","Болд" гэсэн компаниуд хандив өгчээ. Харин С.Ганбаатарт "Метротрейд", "Бүмо" гэсэн хоёр л компани хандив өгсөн байна. Сонирхолтой нь М.Энхболдод "МCS COCA COLA", "Анунгоо", "Unitel", "Univision", "MCS проперти" гэсэн "MCS" группийн охин компаниуд голчлон хандив өгсөн ажээ. Мөн "Макс" групп М.Энхболд, Х.Баттулга нарт хоёуланд нь хандив өгчээ.
 
Ч.Явуу