sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн энэ сарын 21-нд Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна.
 
Өдөрлөгөөр химийн шинжлэх ухааны хөгжил, ач холбогдоын талаар сонирхолтой баримт бүхий лекцийг хүргэх юм. Мөн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээ, үйл ажиллагаа, гарааны компаниуд болон эрдэмтэн судлаачдын инновацийн бүтээгдэхүүний танилцуулга, худалдаа зохион байгуулах аж.
Түүнчлэн тус хүрээлэнгийн лабораториудтай танилцах, химийн шинжлэх ухааны сонирхолтой туршилтуудыг үзэж сонирхох боломжтой.
 
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг