БАНГКОК. /ТАСС/. Умард Солонгос, АНУ-ын хооронд цэргийн мөргөлдөөн үүссэн тохиолдолд БНАСАУ-ын эрх баригчид ялалт байгуулна гэдэгтээ эргэлзэхгүй байна гэж Умард Солонгосоос Тайланд улсад суугаа элчин сайд Мун Сон Мо “The Nation” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдсэнийг ТАСС агентлаг уламжлав.
“Бидэнд ус төрөгчийн бөмбөг бий. Дайн гарвал бид тулалдахад бэлэн бөгөөд АНУ-ыг ялах нь даамжиггүй. АНУ-тай дайн эхлүүлэхийг хүсэхгүй байгаа хэдий ч тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамптай яриа хэлэлцээ хийх боломжийг олж харахгүй байна” гэж Мун Сон Мо онцлон хэлсэн байна.
“Умард Солонгосыг бүрэн устгах болно гэж НҮБ-ын индрээс мэдэгдсэн АНУ-ын удирдагчтай бид яаж яриа хэлэлцээ хийх билээ? Энэ бол Умард Солонгосын 25 сая хүнийг хөнөөхийг хүсч байна гэсэн үг юм” гэж үзэж байгаагаа Мун Сон Мо мэдэгджээ.
Э. Аянзаяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
MUNHNARAN EEJ MUNHNARAN EEJ
Д.Трамп үнэхээр мулгуу хүн юм. Ер нь улс орныг нь устгана гэж байхад яаж хэлэлцээр хийх юм. Яг манай Элбэгдорж мэтийн эргүү мал шиг бодоод Трамп том тэнэгтлээ дээ.
Үнэн юыг үгүйсгэж тэнэгтэх хэрэггүй.Худал юмыг хамгаалж доошоо орох ч хэрэггүй.Энэ ард түмэн бол хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй том ард түмэн.Хойд Солонгос дайнд ялахгүй байж болох ч дайсан нь том хохирох магадлалтайг бодолцох ёстой.АНУ сүүлийн олон жилд өөрт нь хохирол учруулж чадах улс оронтой дайтаж үзээгүй,бага буурай орнуудыг элэг барьж ард түмнийг нь дураараа хядаж ирсэн.Одоо бол тэд өөрийгөө төдийгүй холбоотнуудаа ч хохироох аюултай алхам хийж байна.
dain bitgii boloosoi ter ustorogchiin bombog oo hytadiin deer haychaasaa