sonin.mn
ТОКИО. /Киодо/. Окинава арал дахь баазынх нь нэгэн алба хаагч согтуугаар жолоо барьж яваад хүний аминд хүрсэнтэй холбоотойгоор Японд байрлаж буй бүх албан хаагчаа согтууруулах ундааны төрлийн зүйлийн юм хэрэглэхийг АНУ-ын арми хориглосон тухай “Киодо” агентлаг мэдээллээ.
 
АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний алба хаагч Николас Жеймс Маклин өчигдөр Окинавагийн Наха хотод согтуугаар ачааны машин жолоодож яваад нэгэн тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас Японы 61 настай жолооч өвгөн нас барсан байна.
 
Үүнтэй холбогдуулан Япон дахь АНУ-ын арми архи согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох, шөнийн цагаар хөл хорио тогтоох шийдвэрийг гаргажээ.
 
Цагдаа нарын мэдэгдсэнээр, осол хийсэн Н.Ж.Маклины цусан дахь согтууруулах ундааны хэмжээ хуулиар зөвшөөрсөн хэмжээнээс  3 дахин их байжээ.
 
Өнгөрсөн оны тавдугаар сард Окинава дахь АНУ-ын баазын алба хаагч мөн согтуугаар жолоо барьж яваад нэгэн эмэгтэйн аминд хүрсэн хэрэг гарч байсан юм. Тэр үед мөн дээрхтэй адил арга хэмжээ авч байсан билээ.
 
Окинава арал дахь АНУ-ын баазууд нь 26 мянган алба хаагчтай аж.
 
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг