sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад зорчиж байгаа болон оршин сууж буй гадаадын иргэд паспорт болон оршин суух үнэмлэхээ биедээ авч явахыг Гадаадын иргэн харьяатын газраас анхаарууллаа.
 
Тодруулбал Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.5-д зааснаар Монгол Улсад зорчих, албан болон хувийн хэргээр оршин сууж буй гадаадын иргэн нь “паспорт болон Монгол Улсын эрх бүхий байгууллагаас олгосон оршин суух үнэмлэхийг биедээ авч явах” үүрэг хүлээдэг.  Хэрэв бичиг баримтгүй  яваа нь тогтоогдвол Зөрчлийн тухай хуулийн дагуу 100 мянган төгрөгөөр торгох юм байна.
 
 
 
Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг