sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын урамшууллын сугалааны 29 дахь тохиролоор 20 сая төгрөгийг нэг, 4 сая төгрөгийг 15 хүн хожиж азтан болсон байна.
 
Өчигдрийн тохиролоор 500 мянган төгрөгийг  132 иргэн, 100 мянган төгрөгийг 1284 хүн, 20 мянган төгрөгийн  тохиролд 12 496 хэрэглэгчийн баримт таарснаар нийт 13 930 иргэн азтан болжээ.
 
Энэ удаагийн тохиролд  10 дугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж,  10 дугаар сарын 18-ны 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн 14 сая 15 480 баримт  хамрагдсан байна.
 
 
Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг