sonin.mn
ХАРТУМ. /РИА Новости/. Суданы Ерөнхийлөгч Омар аль-Башир ирэх лхагва гарагт буюу 11 дүгээр сарын 22-нд ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ гэж тус улсын ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Абдалла Жадулла “РИА Новости” агентлагийн сурвалжлагчид мэдээлжээ.
 
Суданы гадаад хэргийн яамны сайд Ибрагим Гандурын өмнө нь мэдээлснээр, Омар аль-Башир улс төр, эдийн засаг, соёлын харилцааны асуудлууд хэлэлцэх ба айлчлалын үеэр хэд хэдэн гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурах юм байна.
 
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар хийх энэхүү айлчлал нь хоёр талын харилцааг бүх түвшинд бэхжүүлэхэд чиглэх бөгөөд яриа хэлэлцээний явцад худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаа, улс төрийн хэлхээ холбоо, олон улсын тавцанд харилцан дэмжлэг үзүүлэх асуудал зэрэг чухал сэдвүүдийг хөндөн хэлэлцэх аж.
 
 
Л.Батбаяр
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг