sonin.mn
 
БЭЭЖИН. /Шиньхуа/. Бээжингийн цагаар өнөө өглөөний 6:34 цагт Түвдийн ӨЗО-нд 6.9 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо гэж Хятадын Газар хөдлөлтийг судлах газраас мэдэгдсэнийг “Шиньхуа” агентлаг уламжлав.
 
Түвдийн зүүн өмнөд нутгийн Нинчи хотод 10 орчим км-ийн гүнд газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн улмаас олон тосгоны цахилгаан эрчим хүчний шугам гэмтэж, байшин барилгууд эвдэрч нурсан гэсэн мэдээлэл байна.
 
Газар хөдлөлтийн голомт руу аврагчдыг илгээжээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг