sonin.mn
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Сирид гарсан химийн халдлагатай холбоотой хэргийг мөрдөн шалгах НҮБ болон Химийн зэвсгийг хориглох байгууллага /ХЗХБ/-ын хамтарсан механизмын бүрэн эрхийг сунгах тухай ОХУ-ын өргөн барьсан тогтоолын төслийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл баталсангүй гэж ТАСС агентлаг мэдээлэв.
 
Уг тогтоолын төслийг ОХУ-аас гадна Боливи, Казахстан, Хятад улс дэмжиж, АНУ, Их Британи, Франц зэрэг 7 улс эсэргүүцэж, Аюулгүйн Зөвлөлийн гишүүн 4 улс, тэдгээрийн дотор Египет, Сенегал, Этиоп, Япон улс түдгэлзсэн санал өгсөн байна. “Шаардлагатай тооны саналыг аваагүй учир тогтоолын төслийг батлахгүй” гэж 11 дүгээр сард НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг даргалж буй Италийн дипломатч Себастьяно Карди зарлажээ.
 
ОХУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Василий Небензя тогтоолын төслийг батлаагүйд харамсаж буйгаа илэрхийлээд, эсрэг санал өгсөн улсууд мөрдөн шалгах комиссын ажлыг зогсоосноос үүдэн гарах бүх хариуцлагыг бүрэн хүлээх болно гэж мэдэгдсэн байна.
 
 
Э. Аянзаяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг