sonin.mn
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус I хуралдаанаар “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх” үндсэн чиглэлийг баталсан. Үндсэн чиглэл нь таван бүлэг, 400 гаруй бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгаад байгаа юм.
 
Тэгвэл Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат орон сууцны байр, сургууль, цэцэрлэгийн ойр байрлаж, иргэдийн ая тух, аюулгүй байдал, үр хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчинг алдагдуулж байгаа уушийн болон цэнгээний газруудыг цэгцлэх талаар тусгай бодлого, журам боловсруулан баталж, иргэдийн оролцоотойгоор шат дараатай хэрэгжүүлнэ гэсэн саналыг оруулжээ.
 
Түүний энэхүү санал НИТХ-ын хуралдааны санал хураалтаар дэмжигдэж, 2018 оны Нийгэм, эдийн засгийн төлөвлөгөөнд тусгахаар боллоо. Энэ дүрэм журам хэрэгжсэнээр Улаанбаатар хотын иргэд ая тухтай орчинд амьдрах боломж сайжрах юм.