Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Засгийн газар хотын бүх айлыг эрчим хүчээр хангана

Нийтэлсэн: 2017-11-15 14:46:06

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “ДЦС-4” төрийн өмчит хувьцаат компанид ажиллалаа.
 
Тус компани одоогоор 185 мянган тонн нүүрс, 64 тонн мазут нөөцөлж, өвөлжилтийн бэлтгэлээ үндсэнд нь хангаад дуусч байгаа гэдгээ Ерөнхий сайдад танилцууллаа.
 
Мөн Багануурын уурхайд нүүрсний өр төлбөргүй, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн хувьд тухайн онд хэрэглэсэн нүүрсний төлбөрийг бүрэн төлсөн, 2001 оноос хуримтлагдсан өрийг 1,2 тэрбум төгрөгөөр бууруулж чаджээ. Компанийн санхүүгийн байдал ч сайжирч, богино болон урт хугацаат өр төлбөрийн үлдэгдэл буурсан байна.
 
Засгийн газар эхний ээлжинд 21 мянган айл өрхийг эрчим хүчээр шат дараатай хангаж, энэ жил 68, ирэх жил 223 уурын зуухыг төвлөрсөн дулаан хангамжид холбоно. Ингэснээр утаа ялгаруулдаг 21 мянган яндан байхгүй болж, энэ хэрээр агаарын бохирдол ч буурна гэж тооцоолж байна.
 
“XXI зуунд, улсынхаа нийслэлд гэрэл цахилгаангүй амьдардаг байж таарахгүй. Манай Засгийн газар ойрын хоёр жилд Улаанбаатар хотын гэрэл цахилгаангүй байгаа 5000 орчим өрхийг эрчим хүчээр бүрэн хангана” гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдлээ.
 
 
 
 
Улс орон тусгаар улс байхын тулд хүнсний хэрэгцээгээ дотоодоос бүрэн хангаж, эрчим хүч, нефть, харилцаа холбоо, дэд бүтцийн салбараа хөгжүүлэх ёстой. Эрчим хүч хэрэглэгчийн тоо жилд 7-8 хувиар нэмэгддэг бол эрчим хүчний үйлдвэрлэл 3-4 хувиар нэмэгдэж байна. Цаашид үйлдвэр олноор байгуулагдаж томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжих үед эрчим хүчний дутагдалд орох магадлалтай. Иймээс Засгийн газар Шивээ-Овоо, Тавантолгой, Багануур, Чойбалсан хотын Дулааны цахилгаан станцыг барьж, “ДЦС-3”-ыг өргөтгөн “ДЦС-4”-ийн шинэчлэлд онцгой анхаарна гэлээ.
 
“ДЦС-4”-ийн хамгаалалтын зурвас, тэр дундаа байгууллагын хашаанд 20 орчим аж ахуйн нэгжид газар олгосон тухай мэдээлэл надад ирсэн. Улсын онц чухал обьектийн аюулгүй ажиллагаанд нь сөргөөр нөлөөлж байгаа энэ асуудлыг холбогдох хуулийн хүрээнд нэн даруй шийдвэрлэхийг салбарын сайдад үүрэг болгож байна гэж  Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ. 
 
Цаашид төрийн ажилд сэтгэл гаргаж, сахилга, хариуцлага, дэг журамтай, уялдаа холбоотой ажиллахыг холбогдох яам, агентлаг, байгууллагын удирдлагад анхааруулав.
 
“ДЦС-4” компани улсын эрчим хүчний хэрэглээний 70, дулааны 60 хувийг үйлдвэрлэдэг бөгөөд 1400 хүн ажилладаг юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СУРТАЛЧИЛГАА :

5 сэтгэгдэл харуулж байна        

  1. 5 aa baiguulaachee

    Зочин, 2017-11-15 15:59:50, 27.123.214.119Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. Ерөнхий сайдаа Та шөнийн хөнгөлөлтийг харна гэсэн орой 19 цагаас өглөөний 07 цаг байвал ямар вэ.21 цаг 06 цаг тийм л бна.

    Зочин, 2017-11-15 16:03:16, 202.21.100.138Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. Яг тийм

    Зочин, 2017-11-15 16:24:33, 182.160.37.135Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. Ашгүйдээ, хотод амьдардаг хэрнээ тог цахилгаангүй айл олон байдаг. Бүгд дулаантай болчихвол хотын утаа бага ч гэсэн хасагдана. Ерөнхий сайдын ажил хэрэг ахицтай байнадаа.

    Зочин, 2017-11-15 18:34:55, 203.91.115.37Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. 21000 айлын яндангаас утаа гарахгүй гэхээр овоо утаа багасах нь дээ... Шинэ засгийн газар ч урамтай ажиллаж байна шүү...

    asa, 2017-11-15 18:38:24, 122.201.20.157Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: